Улс төрийн мэдээ

"Яаралтай засварлахгүй бол ДЦС-3-ын ослын улмаас өвөл дараах байршил хөлдөх эрсдэлтэй"

Зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад гал гарч, нэг инженерийн амь эрсэдсэн.

Энэ ослын сөрөг үр дагаврыг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах байдлаар дүгнэжээ.

Тэрбээр “1200-1500 тн орчим халуун ус буюу 100г/кал дулааны ачаалал, 50 мВт цахилгааны ачаалал доголдож,

  • ХУД-ийн Мишээл
  • Зайсан, Оргил, Удирдлагын академи
  • Хүннү, Жапан таун
  • 120 мянгат, 19-р хороолол
  • Их тэнгэр, Маршал таун
  • Баруун 4 замаас Чингис зочид буудал, хотын төв орчмын хэрэглэгчдийн дулааны ачаалал 15 хувиар буурна.

Шинэ Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол дээр дурдсан байршлууд ирэх өвөл хөлдөх бодит эрсдэл үүснэ.

Нийслэлээс өнгөрсөн жил эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт  хийсний үр дүнд 200 МВт цахилгаан үйлдвэрлэл нэмэгдүүлж, 2024-2025 оны өвлийг давсан. Харамсалтай энэ ослоор эрдэнэт хүний амь эрсдэж, улсад ихээхэн хохирол учирлаа.

Улаанбаатарчууд ирэх өвлийг дулаан давахад ЗГ уг асуудлыг нэг өдөр ч алдалгүй анхаарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

50мВт цахилгааны ачаалал доголдоно гэдэг өвөл, дулаан үйлдвэрлэлд маш том жин дарах юм. Иймд, сэрүүний улирал эхлэхээс өмнө яаралтай сэргээн засварлах хэрэгтэй аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 6, 2025 09:56

хүүшээ хөлдөнө гээд суугаад байх юм уу, зундаа багтаад засаж болдоггүй юм уу хайшаа юм бээ

Нянбаа
Нянбаа
6 сар 6, 2025 10:00

Зүгээр зүгээр. Энэ орчмынхон өвдөлт мэдрэхэд гэмгүй улсууд.

Зочин
Зочин
6 сар 6, 2025 13:02

Тэгээд хурдан арга хэмжээ аваач хотын даргаа

Зочин
Зочин
6 сар 6, 2025 20:17
Reply to  Зочин

Хот ямар хамаатай юм Яамнь яар�##�тай арга хэмжээ авах ёстой

irgen
irgen
6 сар 6, 2025 23:28

mongol ulsad ajil hiideg hariutslaga yaridag sain udirdagch bna uu.bvgd hulgai hiih zvgeer suuj baigaad tsalin avah sonirholtoi turiin alban haagch ax dvvsiin alba boljee

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 7, 2025 09:50

Тэжээвэр орон гарах аргаа олох хэгтэй???

Холбоотой мэдээ

Back to top button