НИЙГЭМ

Тодруулга: Ирэх жил нийслэл ус тогтдог байршилгүй болно, одоогоор 25 км ус зайлуулах шугам угсраад байна

Өчигдөр Улаанбаатар хотод 19 цагийн турш бороо үргэлжлэн оров. Өглөөнөөс эхлэн цаг уурын байгууллага, улсын онцгой комисс болон албаны хүмүүс үер усны аюулаас сэрэмжлүүлсэн. Иргэд ч зам, талбай усанд автаж, түгжрэл үүснэ гэдэг хүлээлттэй байлаа. Энэ бол өнгөрсөн жилүүдийн бороо орсны дараах дүр зурагтай холбоотой. Харин өчигдөр авто замууд түгжирч, явган хүний зам усанд автаж нийтээрээ бухимдацгаадаг байдал давтагдсангүй гэж ойлгож болно.

Энэ хүрээнд Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

-Борооноор нийслэл үерт автаж, гудамж талбай алхах боломжгүй болдог нийтлэг байдал өчигдөр арай өөр байлаа. Мэргэжлийн байгууллага ямар арга хэмжээ авч, бодит ажил хийв?

-Бид 2023 оноос хойш 25 км ус зайлуулах шугам шинээр угсраад байна. Энэ шугамуудыг хамгийн их ус тогтдог, эрсдэлтэй 30-аад байршилд угсарсан. Тиймээс борооны ус тогтох, гудамж талбай усанд автдаг байдал илт багассан гэж хэлж болно.

Одоо тав, зургаан байршилд шинэ шугам угсрах ажил хийнэ, өчигдрийн борооноор ажигласан. Үүнийг энэ намар болон ирэх хавартаа хийж гүйцэтгэнэ. Ингэснээр Улаанбаатар хотод ус тогтдог байршил байхгүй болно.

Үргэлжлүүлээд хүн туулахад хүндрэлтэй ус тогтдог гарцуудыг аль болох бусдад саад учруулахгүйгээр шийдээд явна. Байршлын судалгаагаа авч байна.

-Өмнө нь хамгийн их ус тогтдог байсан байршлууд хаана, хаана байв?

-Сансарын "И-Март"-ын зүүн тал, драгон орчим, нарны гүүр, Энхтайваны гүүрний доор "Петровис" колонк орчим, Алтай хотхоны 14 дүгээр байрны хойд тал гэх мэт байршлуудад ус зайлуулах шугам угсралтын ажил хийж, үр дүнгээ өгөөд байна.

-Тэгвэл дараагийн байршлууд?

-Хүннү 2222. Уг байршилд япончуудын хийсэн шугам бий ч гаргалгаа байхгүй хөрс рүү шингээдэг болгоод орхичихсон байсан. Бид үүнийг үргэлжлүүлээд Туул гол руу гаргалгаатай хийх гэж байна. Нэмээд таван шар, Хархорины хойд тал, Алтжин бөмбөгөрийн урд хэсэг зэрэг цөөн байршлуудад хийхээр төлөвлөөд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг агаарын аюулт үзэгдэлд ам гарч болдоггүй юм шүү.

Зочин
Зочин

ZA UGUI DEE BOLOOGUI 6 TANUUSIIN YAJ HIIJ BGAAG ODOOO YMARSHUU BAIDALTAI TOGTDOGIIG MEDDEG AUTOSBUSNII JOLOOOCH BAINA, IREH JIL CHI BHGUI BH BOLHOOR INGEJ ZORIGTOI CHAAJIIINAAA

Иргэн
Иргэн

Битгий дэмий донгос. Худлаа попорч хуцахаа болиоч энэ төрийн алба хаагч нэртэй дүнхүү бузар хулгайч худалч шаарууд.

Иргэн
Иргэн

Туул их үерлэсэн тохиолдолд Туул дагсан хотхонууд усанд автах эрсдэлтэй юм билээ!!! Яаагаад гэвэл эдгээр хотхонууд туул голоос өндрийн түвшин маш бага юм билээ!!! Тиймээс ус зайлуулах шугамаараа эргээд Туулын үерийн ус орж ирэх аюултай!!

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Иргэн

Сул ус бууж байгаа юм чинь ус урсалгүй яахав дээ.хүмүүст тэвчээр алгаа.

Зочин
Зочин

Эргүү эргүү юм ярьсан нөхөр бэ энд тэндгүй усан далай болж байхад юун 25 км ус зайлуулах шугам татсан ч гэх шиг мал чинь УБ хот хэдэн кв/м газар нутагтай билээ дээ

Зочин
Зочин

Гаднынхны ус зайлуулах гол системүүд хүн босоод зогсохоор том хэмжээтэй байгууламжууд харагдах юм. Манай энд 200-250-н труба тавиад байхын. Шугам хоолой гэж жил бүр ухаж бхаар нэгмөсөн бороо, үерийн ус чөлөөтэй ус урсмаар урт хонгилтойгоо хамтатгаад хийчихмээр санагдах юм.

Зочин
Зочин

Төв зам усанд автаад их дэлгүүрийн орчим зам гарах гэж шагайгаар татсан ус тууллаа. Байдал дээрдсэн гэнэ үү юу гэж худлаа яриад байнаа. Хотын төвийн замаар нил ус туулсан шүү. Үнэн зөв мэдээлмээр юмдаа. Нүглийн нүдийг гурилаар хуурлаа гэдэг болоод байна шүү.

Зочин зочин
Зочин зочин

Ийм чадварлаг залуучуудыг дэмжих хэрэгтэй.

Зочин
Зочин

Нохойн баас

Зочин
Зочин

За хуцаа юуч чадахгүй байж

Зочин
Зочин

Үер болохоор хэмжээний эрчимтэй бороо ороход замын ус зайлуулах хоолойнууд нэг их ач холбогдолгүй. Харин гадаргуугийн үерийн тооцоолол хийж далангуудаа өргөтгөх шаардлагатай. Жирийн эрчимжил багатай борооны үед авто зам дээр ус тогтох ёсгүй. Учир нь зам барихдаа л ус зайлуулах хоолой хийсэн байх ёстой. Эргүүнүүд сүүлд нь л хийдэг дээ.

Б.
Б.

Ярьж байгаа бүх юм нь ирээдүй цагт

Zch
Zch

Mash sain.AMJILT.

Зочин
Зочин

Сайхан ярих юм да

Холбоотой мэдээ

Back to top button