Нийгэм мэдээ
Ж.Энхжаргалан давж заалдан суллагдаж, Д.Мөнх-Эрдэнэ баривчилгаандаа үлджээ

Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар өчигдөр шүүхийн шийдвэрээр ес хоног баривчлагдах шийтгэл авч, 409-р анги руу явсан.
Тэгвэл, Ж.Энхжаргалан давж заалдсанаар шүүгчийн захирамжийг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр өчигдөр орой 19.00 цагийн өмнө хорих ангиас суллагдсан аж.
Харин Д.Мөнх-Эрдэнэ шийтгэлээ хүлээн үлдсэн бололтой.
НИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд маргалдсан. Уг үйлдэлд нь өчигдөр шүүхээс 9 хоног баривчилж, 10 хоног албадан сургалтад хамруулах шийдвэр гарч, тэднийг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид баривчилсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tenegee haruulaad bna te ezengui toosgo yawuulah heregtei chi tom u bid tom u gd
Монголын шүүгч ч мөндөө ха ха