Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд төрөлтийн тоо анхны удаа 700 мянгаас доошилжээ

Японд төрөлтийн тоо 2024 онд анхны удаа 700 мянгаас доошилсон байна. Тухайлбал 2024 онд өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал төрөлтийн тоо 5.7 хувиар буурч 686,061 бол буурчээ. Мөн Японы төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд буюу 1.15 болж багассан байна. Японы эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр 2023 онд төрөлтийн түвшин 1.20 байжээ. Төрөлтийн түвшин гэдэг нь эмэгтэй хүн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо юм.

Ингэснээр тус улсын төрөлтийн нийт тоо, төрөлтийн түвшин есөн жил дараалж буурав. Төрөлтийн түвшин бууралт таамаглаж байснаас хурдан явагдаж байна. Тодруулбал Японы засгийн газар 15 жилийн дараа л төрөлтийн түвшин ийм хурдтай буурна гэж таамаглаж байсан юм. Нийт төрөлтийн тоо гадаад иргэдийн төрүүлсэн хүүхдүүдийг багтаагаагүй аж. Ирээдүйд төрөлт хэрхэх чиг хандлагад нөлөөлдөг гол үзүүлэлтүүдийн нэг болох гэрлэлтийн тоо 2024 онд сүүлийн хоёр жилд анхны удаа өссөн байна. Тухайлбал 2024 онд 485,063 гэрлэлт батлуулжээ. Энэ нь өмнөх оноосоо 10,322-оор өссөн үзүүлэлт.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2025 00:58

Жендэр эрх тэгш харилцаа гэдэг чинь улсийг угаар нь устгадаг айхтар бодлого

Холбоотой мэдээ

Back to top button