Нийгмийн

Б.Хурц нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байна

Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг  эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг байгаа юм. 

Улмаар Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрбээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ.

Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
11 сар 16, 2019 03:31

Remanso De Propecia Levitra Spermiogramma Levitra Efectos [url=http://drisdol.com]online cialis[/url] Cialis Generico Marca Viagra Cialis Foren

Холбоотой мэдээ

Back to top button