НИЙГЭМНийгэм мэдээ

Гашуунсухайт–ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа

Өнөөдөр /2025.06.09/ хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол боллоо.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, түүний үр дүнд төмөр замын барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийд томд тооцогдох БНХАУ-ын 2 компани оролцсоноос “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

​Гэхдээ Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил гүйцэтгэх тендерийн үнэ нь 848,8 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч компаниас бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд нэмэлт зардал гарах талаар мэдэгдэж, нийт 903,609,179,621 төгрөг буюу 1,882,519,124 юань болох талаар албан ёсоор ирүүлсэн тул дээрх асуудлыг судлан үзэж Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж буй.

Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдөр албан ёсоор Монгол, Хятад талаас хоёр талын гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлэх юм.

Зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаар 30,0 сая тонн ачаа экспортлоход одоогийн ханш (1 тонныг 100$)-аар 3 тэрбум ам.доллар, коксжих нүүрсний үнэ өсөх тохиолдолд үүнээс илүү экспорт хийх боломж бий болж, төмөр замын тээврээс 250-300 сая ам.доллар олох боломжтой болно. Түүнчлэн энэ бүтээн байгуулалтын ажил дууссанаар хамгийн багадаа ДНБ 1000$-оор нэмэгдэнэ. Үүний дараагаар бусад боомтууд ээлж дараатайгаар холбогдсоноор мөн ийм хэмжээгээр экспорт нэмэгдэж орлого нэмэгдэнэ.

Мөн Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button