УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын Бага хурлын гишүүдийн утсыг хурааж, танхимд оруулж байна

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл 09:00 цагт, Бага хурал 11:00 цагт болох тов гарсан байсан. Гэсэн ч Удирдах зөвлөлийн хуралдаан 11:30 цагт эхэлж дөнгөж саяхан өндөрлөж, Бага хурал эхэллээ.
Удирдах зөвлөл Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, МАН-ын гишүүдийн 100 хувийн саналтайгаар Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд буй. Иймд үргэлжлүүлэн МАН-ын намын Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, УИХ-д санал гаргахаар хуралдана.
Энэ удаагийн хуралдаанаар Бага хуралд оролцож буй гишүүдийн утсыг хурааж байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын 21-нд болсон МАН-ын Бага хурлын хуралдааны үеийн бичлэг задарч, мэдээллүүд нь ил болсонтой холбоотой байж магадгүй юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хайрцаглах нь дээ, үнэхээр комминист нам
Ардын намд ард түмнээсээ нуух юм нь �##�уур, авлига, хулгай, худ�##� гээд барагдахгүй их юм дөө !!!
Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж болно ш дээ