Нийгэм мэдээ

Буянт голоос гэдэсний савханцар ихээр илэрч, айлууд зусахыг хориглолоо

Баян-Өлгий болон Ховд аймгийн нутагт урсах Буянт гол бохирдсоны улмаас тус голын эрэгт айлууд зусахыг тодорхойгүй хугацаагаар хорьжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын хөрсний бохирдлын нянгийн хэмжээг тодорхойлоход 63 хувийн бохирдолтой гэсэн хариу гарчээ. Иймээс энэхүү хөрсний бохирдол нь голын устай шууд хамааралтай учир Буянт голын усны чанар бохирдлын дээд түвшинд хүрчээ.

Энэ талаар Усны газраас дараах мэдээллийг өглөө. "Тус голын жигд хуваарилалт, байгалийн тэнцвэрийг тогтоон барихаар голын эрэг дагуу айлуудыг зусахыг хориглосон. Мөн Буянт гол болон хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсэд нь зориулалтын бус нүхэн жорлон болон ил задгай ялгадас, хог хаягдлаас үүдэлтэй байна. Буянт голоос гэдэсний савханцар дээд хэмжээгээр илэрсэн. Иймд айлуудыг зусахыг хориглож, голын голдирол, байгалийн тэнцвэрийг хадгалж үлдэхийн тулд хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тунгалаг Буянт маань бохирдожээ! Одоо яанаа даа?

Chingis
Chingis

Tsevershuuleh usnii oiroltsoo zovlomj medleg olgoh heregtei

kkkk
kkkk

bvgd tendee baaj sheegeed l zavaarch bga yum hoino iim yum boloh n oilgomjtoi

Zochin
Zochin
Reply to  kkkk

????????Заваан юм бэ.Цэнгэг гол горхи бохирдвол аюул болно

Зочин
Зочин

Гол ус руугаа бааж шээгээд баыдаг юм байна

Зочин
Зочин

Туул голоо нэг шинжилчихээд холхон шиг яваач
Усны асуудалынхаа

ЗОЧИН
ЗОЧИН

Ундны усаа өтгөн шингэнтэйгээ хольж хэрэглэдэг заваан Ховдынхон

Зочин
Зочин

Буянтын эрэг дагуу өчнөөн олон айлын 00 харагдахгүй гайхаад байдгийн

Back to top button