Хоёрхон иргэнээс санал авсныг Ж.Баясгалан сануулж, НЗДТГ "татвар авах ёстой" гэж улайрав

Тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг эсэргүүцсэн саналд 33 мянган иргэн гарын үсэг зурсан. Улмаар УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулан санал, дүгнэлт гаргахаар ажилласан билээ. Өнөөдөр /2025.06.10/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан "Автомашины татвар нэмэхэд ердөө хоёрхон хүн санал өгсөн" тухай шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, "Нийслэлийнхэн боль оо, хоёрхон хүнтэй санал асуулгаар автомашины татварын хэмжээг нэмсэн гэж ойлголоо. Хууль тогтоомжоо хэрэгжүүлэх явцдаа алдаа гаргасан юм биш үү. Тэр хоёр иргэн нийслэлийн сая гаруй иргэнийг төлөөлж чадах юм уу. Хоёр иргэн орсныг хэдэн хүн харсан юм. Авто татварын татварыг өсгөнө гэж нийслэлийн төсөв хэлэлцэх үедээ оруулж ирсэн юм уу. Сүүлд 12 дугаар сард оруулж ирэнгүүтээ 147 мянган хүнээс санал авсан гээд байх юм" хэмээн асуулаа.
Үүнд НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат “Аливаа захиргааны хэм хэмжээний актыг гаргахын тулд харгалздаг эрх зүй гэж бий. Эрхзүйн хэм хэмжээг гаргах эрх олгогдсон байна уу гэдгийг харах ёстой. Хуулиар татвар тогтоох хэм хэмжээ нь бий. Захиргааны хуульд заасны дагуу хэм хэмжээний актыг гаргахдаа сонирхлын зөрчилтэй хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой.
Хүүхдийн ордонд 11 дүгээр сарын 9-нд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд нийслэлийн ЕСӨН дүүргийн 242 иргэнийг оролцсон. Энэ хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн төсвийг хөндөж, хэрхэн яаж бүрддэг тухай мэдээлэл өгч танилцуулсан. Хоёр иргэний тухайд цахимаар саналаа ирүүлсэн. Хоёр иргэнээс ирсэн байна уу, 200 иргэнээс ирсэн байна уу хуульд нарийвчилж заагаагүй. Хоёрхон иргэнээс санал ирсэн гээд захиргааны хэм, хэмжээний акт гаргахгүй гэдэг зохицуулалт байхгүй” гэж хариулав.
Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гаргах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Заяабал,Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Т.Аубакир нар ажилласан.
Ажлын хэсэг энэ асуудалд тодорхой дүгнэлт гаргаж чадаагүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgenee shulah hem hemjee gej bhgui shuu ! hotiin huuliin erh medelten ta ih ylzarchee , odoo boli !
Хуулиар олгогдсон хэм хэмжээ бий гэсэн бна тэр нь тэгээд Нийгэмд үүсч бгаа ЭЗ ийн нөхцөл байд�##� хамаагүй татварыг Ямарч хязгааргүй бодсоноороо нэмж болно гэж заасан бгмуу Яасан сүрхий хууль Хэм хэмжээ бэ ингэж улайрч Тээврийн хэрэгсэл замын таварыг нэмэх цаад утга нь юу юм бол
Хулгай хийх мөнгө цуглуулах, бүрдүүлэх