Үдээс хойш УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өчигдөр /2025.06.09/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Г.Занданшатарыг тодруулсан.
Бага хурал уг тогтоолоо өнөөдөр /2025.06.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар болсон юм. Үүний дагуу үдээс өмнө тогтоолыг өргөн барихаар хүлээгдэж буй талаар бид мэдээлсэн билээ.
Хуулийн дагуу Бага хурлын тогтоолыг Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш тав хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.
Тэгвэл Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох МАН-ын Бага хурлын тогтоолыг Ерөнхийлөгч үдээс хойш УИХ-ын чуулганаар оруулж ирж магадгүй байна. Учир нь “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайдын асуудлаар ээлжит бусаар хуралдана” гэх зар мэдээллийг УИХ-ын гишүүдэд тарааж эхэлсэн ажээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.