УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Арилжааны банкууд ББСБ-д зээл олгохоо больсон тул Д.Сүндий "Чингис хаан" банкийг авахаар санаархаж эхэлжээ

"Нет капитал"-ын Д.Сүндий "Чингис хаан" банкийг авахаар санаархаж байгаа юу. Ийм асуулт байна.

Эхлээд нэг зүйлийг эргэн сануулъя. УИХ-ын чуулганы индэр дээрээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "ББСБ-ууд банкнаас жилийн 24 хүүтэй авсан зээлээ иргэдэд 36-50 хувиар зээлж байна" гэж хэлсэн билээ. Бүр тодруулбал, арилжааны 10 банкнаас 77 ББСБ 622 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Энэ их мөнгийг иргэдэд 36-50 хувийн хүүтэйгээр зээлсэн гээд бодохоор ямар вэ. Мөнгө хүүлэлт гэж ойлгогдохоор байгаа биз дээ.

Үүний дараа арилжааны банкуудыг ББСБ-уудад зээл олгохыг зогсоох шийдвэрийг төрөөс гаргасан байдаг.


-"Чингис хаан" банкийг нэр бүхий жижиг банктай нийлүүлэх санал тавиад татгалзсан хариу авчээ-

Дээрх шийдвэрээс болж ББСБ-ууд банкнаас зээл авч чадахгүй байдалд орж, дараагийн арга саамаа хайж эхэлцгээжээ. Энэ нь жишээ нь Д.Сүндийгээр илэрч байж болзошгүй байна. Тэр хоёр ББСБ-аасаа гадна банктай болохыг хүсэж яваа тухай мэдээлэл бидэнд дуулдав.

Бүр тодорхой хэлбэл, тэрбээр "Чингис хаан" банкийг авч, жижиг банктай нэгтгэхийг санаархаж байж болзошгүй. Энэхүү ажилдаа ханцуй шамлан орж, бүр нэг банканд санал тавиад амжсан гэх. Нэр бүхий /түр нууцлав/ жижиг банканд нэгдэх санал тавьсан ч, татгалзсан хариу авсан байна. Тус банк ББСБ-ын эзний өмнөөс өндөр ёсзүйтэй хариулт өгсөн гэсэн үг.

"Чингис хаан" банкийг авах гэсэн анхны оролдлого Д.Сүндийгийнх биш. Өмнөх 2024 онд “Баянмөнх техник дэвшил” гэх компани тус банкийг худалдаж авах санал тавьж байгаад намжсан.

-"Чингис хаан" банкийг авахад 100 гаруй тэрбумыг улсад төлөх том даваа бий-

Монголбанкнаас "Чингис хаан" болон "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй байгааг аль 2020 оны наймдугаар сард зарласан. Уг хоёр банк дампуурлаа албан ёсоор зарлаагүй ч хүндхэн нөхцөл байдалд дэнжигнэсэн хэвээр байна.

Тус банкийг худалдаж авах хувь хүн, хуулийн этгээдийн аль нь ч 64.3 тэрбумыг 2025 онд, хүүгийн төлбөр болох 30.9 тэрбумыг 2027 онд тус тус төлж дуусах том шалгууртай. Учир нь НДС-гийн 96.5, ЭМДС-гийн 30.9 тэрбум төгрөг эл банканд байршиж байгаа билээ.

Төр энэ их мөнгөө өдгөө ч авч чадаагүй хэвээр. Тиймээс л эл банкийг авах даваа наандаж 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал болчхоод байгаа гэж хэлж болно. Энэхүү өр төлбөрүүдийг яажшуухан зохицуулах вэ гэдэг арга чаргыг л сүвэгчилж байгаа гэсэн үг.

Чухам иймээс л "Нет капитал" ББСБ-ынханд төрд шургалах хэрэгцээ маш их байгаа бололтой. Энэ үүднээс Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл нь Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн зөвлөхөөр, Д.Алтангэрэлийн хүү Ядамсүрэн тус яаманд хэлтсийн даргаар ажиллаад удаагүй байгааг бид хүргэж байсан билээ. Ах дүү хоёр УИХ-ын сонгуульд удаа дараа үзэж, хүү Ядамсүрэн нь Хан-Уул дүүргийн НИТХ-ын сонгуульд өрсөлдсөн гэдгийг дахин онцолъё.


С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ч.Улааныг Сангийн сайд байхад "Чингис хаан" банканд НДС-ийн их хэмжээний мөнгийг байршуулах үүд хаалга нээгдэж байв. "Чингис хаан" банкны захирлаар ажиллаж байсан Буднямын Батхүү нь “Ноосвул” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж хувьцааг нь эзэмшиж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр татан буулгасан. Эл компанид Гончигдоржийн Эрдэмхишиг, Батхүүгийн Гарамгайбаатар, Дашдоржийн Бадруун, Тогмодын Доржханд нар хувь эзэмшилтэй байсан. Дампуурах болзлоо хангасан ч дампуурдаггүй, хууль үйлчилдэггүй, НДС болон ЭМДС-ийн мөнгийг өгдөггүй нь хэвээр. Өдгөөгийн Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэртэй хамааралтай гэж бичигдсээр удаж байна.

Эцэст нь бидэнд Б.Ундармаагийн “Капитал” банкнаас НДС-гийн 104, ЭМДС-гийн 136 тэрбум төгрөгөө авч чадаагүй гашуун түүх бий. Монголбанкнаас тус банкийг 2019 онд дампууруулж, холбогдох хүмүүс ял шийтгэлээ авсан. Ийм зүйл давтагдахгүй гэх баталгаа байхгүй тул анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулъя.


Өмнө нь хүргэсэн мэдээллийг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нөгөө хэрэгтэн төвөгтөн чинь бүүр том дарга болохнээ ийм хуультай улс

Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Улсад мөнгөө төлж байв�##� хэн ч авсан яахав дээ

Иргэн
Иргэн

Оюун-Эрдэнэ энэ мэтийн дампуу тогтолцоог ч харж засаж з�##�руулах ажил өчүүхэн ч хийж чадаагүй!!! Гонгинсоор , дороо дэвхэрсээр бүтэн 6-жилийг �##�дсан!

зочин
зочин
Reply to  Иргэн

тэр :
Ер н хэзээ ч хийхгүй

EhdЗочин
EhdЗочин

Ene g###g yaaj iim ih hemjeenii mungtei bolsniig shalgaldaa tur gej bg um bol

Зочин
Зочин

Эхнэрээ нууц амрагтайгаа нэг оронд орохыг шаарддаг Сүндий мөн үү. Бас л гаж байгаам шүү.

Зочин
Зочин

Хууль зөрчихгүй бол яагаад болохгүй гэж.

Shulaliig zogsooj huuli uilchilmeer bna
Shulaliig zogsooj huuli uilchilmeer bna

Boliulii ene hvmvvsiig

Зочин
Зочин

Чингис хаан банкны эзэн нь Орос хүн. Оросоос эзэн хааны маань нэртэй банкаа Монгол хүн нь авах нь зөв

Судлаач иргэн
Судлаач иргэн

Дандаа л улс төрчидтэй холбоотой..ундармаагийн юмыг зараад төрд мөнгийг нь өгөөгүй замаасаа �##�га болсон байх..

зочин
зочин

дэлгүүр компаниуд н ажиллассар л бгашшдээ

Зочин
Зочин

Сайханбилэг Эби нарын мөнгийг л угаадаг хүн дээ

Эрдэнэ
Эрдэнэ
Reply to  Зочин

????????????????????????

Хогийн хүчирхийлэгч
Хогийн хүчирхийлэгч

Хогийн хүчирхийлэгч бүүр маньяак гар гэж байгаа

Зочин
Зочин

Өө за нөгөө �##########� хэрэгтэн үү.

Эрдэнэ
Эрдэнэ

Дампууруулчихсан банкыг авахад болохгүй юм юу байгаа юм

Tsus sorogchid
Tsus sorogchid

Mungu huulehchid

Холбоотой мэдээ

Back to top button