УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажлын хэсэг "ТЭЦ-3"-ын осолд бүх түвшний удирдлага болон яам хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ

Өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 2-нд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч нэг инженер нь амиа алдаж, нэг ажилтан нь угаартсан харамсалтай осол гарсан.

Тодруулбал, Зургаадугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө станц тоног төхөөрөмжөө унтраах үед осол гарсан бөгөөд, галын улмаас “ТЭЦ-3" ТӨХК-ийн хамгийн сүүлд авсан шинэ турбин шатсан. Одоогоор тус станцын үйл ажиллагаа тэг зогсож, ажилтнууд нь дотоод цэвэрлэгээ хийж байгаа талаар бид өмнө нь сурвалжилсан. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.

Мөн ослын шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоох баг ажиллаж станцад ажиллаж буй.


Үүнээс гадна ослын дараа хэн хариуцлага хүлээх вэ гэх асуудал яригдаж, Эрчим хүчний яам, Эрчист монгол ХХК, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар бурууг нэгэндээ нялзааж эхэлсэн.

Тиймд маргаан дагуулсан уг асуудал дээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж ослын талаарх тайлангаа тавьжээ.

Тэд зардлын хэмнэлт нэрийн дор төсвөө танаж байсан нь осол болох бас нэг шалтгаан тул Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлагын асуудал яригдах ёстой. Мөн ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хариуцлагаас зугтах, эсвэл хэн нэгэн рүү нялзаах үйлдэл хэрхэвч байж болохгүй. Ослын шалгалт, нөхөн сэргээх асуудалд бүх түвшний удирдлага хариуцлага хүлээх механизмыг бий болгох ёстой гэж дүгнэсэн байна.


Мөн дараах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзжээ.

Үүнд:

  • Сэргээн засварлах ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг шуурхай гаргаж, үндэсний аюулгүй байдлын зохицуулалтаар тендерийг саадгүй явуулах эрх зүйн зохицуулалт бий болгох,
  • Осолд өртөж амь насаа алдсан инженер ажилтны ар гэрт эмгэнэл илэрхийлж, хүний амь нас, хөдөлмөрийн нөхцөлийг эрхэмлэн, сэргээн босголт, нөхөн төлбөр, дотоод хяналтын бодлогыг шинэчлэх,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хүний эрх, сэтгэлзүйн хамгаалалттай уялдуулан авч үзэх хэрэгтэйг онцолж, тендерийн үнэлгээний шалгуурт хамгийн бага үнэ бус, чанар, стандарт, ажилчдын оролцоог тусгах шаардлагатай хэмээгээд, улс төрийн нөлөөлөл, ТУЗ-ийн бүрдэл, хуульд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг багтаж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол иргэн
Монгол иргэн
6 сар 11, 2025 11:42

Нүгэлтнийг Усан дотороос түймэр авна гэгчээр..Эрчим хүчний Сайд гэгчийгАлга блох замд барьсан барьц мэт...ХАР ЦАГААНЫ ДЭНС...ХААЛГА АНДУУРАХГҮЙ ГЭГЧ..БЛОВ....АЖИЛ ХАРИУЦААД ХИЙДЭГГҮЙ АМИН ХУВИА ХИЧЭЭСЭН ХУЛГАРУУДААС БОЛЖ..ЭНГИЙН ИРГЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ АМЬДРАЛБН ТӨЛӨӨ ЧВЖ АМИА АЛДСАН НЬ ЁСТОЙ..МУУ ЮМНУУДААС ӨЛЛОО..АЮУМШИГ.ТАЫ...

Zoblont OD
Zoblont OD
6 сар 11, 2025 11:47

Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын хян�##�тынхан юу хийж байсан бэ? тэд нарт хариуцлага тооц.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 18:03
Reply to  Zoblont OD

Яг үнэн

Www
Www
6 сар 11, 2025 13:43

Эрчимтэй монгол хариуцлага хүлээх ёстой. Яам хариуцахгүй болсон гэсэн биз дээ.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 16:18

Чойжилсүрэн хулгайчыг �######�уулаачээ Хүрэлсүх ээ

Зочин
Зочин
6 сар 11, 2025 17:56

Али хэдийн солигдох болсон хуучирч муудсан тоноглолыг солих шийдвэр гарг�##�гүй эс үйлдэхүйн гэмт хэрэг үйлдэж байгаа төр засаг нэртэй х у л г а й ч ууд хариуцлага хүлээж �######�ах ёстой. Учр�##� х у л г а й ч чи утаа мэдрэгчийг нийлүүлэх ху жаа компани ш�##�гаруулаад 3 тэрбумыг авсан гэлүү. Монгол компани бага зардлаар хийж нийлүүлье гээд бараагүй, н о в ш юм аа.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 18:02

Энд Учр�##� ямар хамаатай юм бэ. Харлуулах гээд ядчих юм аа.

Зочин
Зочин
6 сар 11, 2025 18:49

Хар Чойжилсүрэн, ногтон саха-лт, Учра-л нарын Ойрдууд с�##�бараас, төрөөс �######�!

Зочин
Зочин
6 сар 11, 2025 19:41

Хур хөрөнгөтэй л новшнууд байна. Хохирлыг төлчих байлгүй

Зочин
Зочин
6 сар 12, 2025 11:25

ЧОЙЖООД 25 ЖИЛ УЧРАЛД 24 ЖИЛ ЭНЭ МУУ ОЙМС ЛАЛАРТ 23 ЖИЛ ӨГЧИХЬЕӨ ЛАЛАРУУД ТЭНД ОЧООД ЖАНГАА ШААНА БИЗ ХАРИУЦЛАГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ТЭР ИНЖЕНЕРИЙГ АЛСАН ЭНЭ ГУРВААС БОЛЖ ИРЭХ ӨВӨЛ ХОТ ХӨЛДӨХ БОЛЛОО

Холбоотой мэдээ

Back to top button