Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Ираны нийслэлд цохилт өглөө

Израил Ираны нийслэл Техран болон бусад хэд хэдэн байршилд агаарын цохилт өгсөн байна. Тус улсын зэвсэгт хүчин мэдээлэхдээ хэдэн арван нисэх онгоц Ираны цөмийн болон цэргийн объектуудад цохилт өгсөн гэсэн юм. Израил мөн мэдэгдэл хийхдээ Иран хэдхэн хоногийн дотор 15 цөмийн бөмбөг хийх хэмжээний материалтай болсон хэмээжээ.

Цохилтын улмаас Ираны цэргийн жанжин штабын дарга, ерөнхий штабын дарга, цөмийн салбарын ахлах эрдэмтэд амь үрэгдсэн байх магадлалтай гэж Израилын албан тушаалтан хэлсэн байна. Ираны төрийн өмчит телевиз Хувьсгалт гвардын ерөнхий командлагч Хоссейн Салами цохилтын үеэр амь үрэгдсэн дөрвөн өндөр албан тушаалтны нэг байсан бололтой гэж мэдээлсэн аж. Хувьсгалт гвард нь Ираны дээд удирдагч Аяатолла Али Хамэнейн шууд захиргаанд байдаг хүчин. Цохилтын дараа газрын тосны үнэ 7 хувиар нэмэгдсэн байна.

Пүрэв гарагт /2025.06.12/ Олон улсын атомын энергийн агентлаг сүүлийн 20 жилд байгаагүй хатуугаар Ираныг зэмлэн буруушаасан байна. Иран ураныг зэвсэгт ашиглах хэмжээнд ойртуулан баяжуулж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
6 сар 13, 2025 11:11

Жүүдүүд ер нь давраад байгаа юм биш үү. АНУ яагаад жүүдүүдийг өөгшүүлээд байдаг юм бэ. Би сайн ойлгохгүй байна.

Судлаач иргэн
Судлаач иргэн
6 сар 13, 2025 13:09

Ираны харгис дэглэм нь Кремлийн дэмжлэгтэй бий болсон..1979 он хүртэл Иран нь хөгжил дэвшилтэй сайхан орон байв..Орос Ираныг ойрхон дорнодын орнуудад цэргийн хүчээр дарангуйлах зорилгоор ашигладаг..хөөрхий Ираны ард түмэн л хохирч байна доо...

Зочин
Зочин
6 сар 13, 2025 13:06

Дэлхийн том баячууд жүүдүүд байдаг бөгөөд Америкт тус�##�даг аж

Зөнч
Зөнч
6 сар 13, 2025 11:30

Гайхах юмгүй,хүчтэй нь хүчгүйгээ шууд бөмбөгдөж хядаж ,газар нутгийг нь булаан эзэлж болдог гэдгийг оросууд Украйнд бодитоор харуулж байгаа.Одоо энэ нь эргэлт буц�##�тгүй ,хаа сайгүй бодит аюул болж хэрэгжиж байгаагийн илрэл.Ийм нөхцөлд иргэд өөрсдөө ядаж эрүүл чийрэг байх ,сэтгэл зүй эрүүл байх т�##�аар хичээвэл өлзийтэй

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 13, 2025 13:39

Муу еврейчүүд.даварчээ!?Гитлер.дутуу хийжээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button