ӨЭМТ-ийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна.
“Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг гар утас худалдааны төв болгон дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд бөгөөд нийт 5 жил түрээсэлсэн байдаг.
Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох албаныхан байршил дээр нь ажилласан байна.

Ингээд “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ. Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.
Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Мөн Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БГД-14 хорооны 18 -р байрыг тойрсон сендвичин, шавар дэлгүүр нэртэй ТҮЦ -үүдийг буулгаж өгнө үү? ОРШИН суугчид цэвэр орчинд амьдармаар байНА.
Duureg bolgond olon iim barilga bgaa bugdig n nurasj talbaig n ashiglamaar bna
ТҮЦ дахин тавьсныг �######�уулна уу. 120 мянгатын автобусны буудлын 2 т�##�д түүнийг дагасан хог ундаа усны сав шээс бас дахин нэмлээ. ХУД засаг дарга нар анхаарахгүй байгаа нь УБ хотын даргын захирамж нийслэлийн газрын �##�ба орлогч нарын шийдвэрийг үл ойшоож байгаа Дүүргийн Засаг дарга хорооны засаг дарга нарыг огцруулах.