НИЙГЭМСпорт

Монголын боксчид гран при тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Чех улсын Усть Над Лабем хотноо боксын гран при тэмцээн зохион байгуулагдлаа.

55 дахь удаагийн Usti Nad Labem Challenge тэмцээнд монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл буюу нийт дөрвөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.

  • Эрэгтэйчүүдийн 65кг жинд Эрдэнэцогтын Бат-Өлзий алтан медаль
  • Эрэгтэйчүүдийн 50кг жинд Алдархишигийн Баттулга мөнгөн медаль
  • Эмэгтэйчүүдийн 57кг жинд Эрдэнэдалайгийн Мичидмаа мөнгөн медаль
  • Эрэгтэйчүүдийн 55кг жинд Хархүүгийн Билгүүнсайхан хүрэл медаль тус тус хүртлээ.

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид сар гаруй хугацаанд Европ тивд хамтарсан бэлтгэл, цуврал тэмцээнүүдэд оролцон нийт таван алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт 16 медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Манай тамирчид энэ сарын 30-наас долоодугаар сарын 7-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо зохион байгуулагдах дэлхийн цомын тэмцээнд оролцоно. Ширэн бээлийтнүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button