Нийгэм мэдээ

XIV Далай лам төрсөн өдрөөрөө Х Богдыг дэлхий нийтэд зарлах уу

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам төрсөн өдөр долдугаар сарын 6-нд болдог. Тус өдрийг дэлхийн бурхан шашинтнууд ихээхэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн тухайд Далай лам 90 нас хүрэх бөгөөд 5-ны өдөр нь бүх нийтийн мөргөл, 6-нд бүх нийтэд зориулсан ёслол болох аж. Харин зургадугаар сарын 6-наас эхлэн бүтэн нэг жилийн турш урт наслахыг бэлгэдсэн нийтийн, цуврал мөргөлийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж Төвөдийн ЗГ-аас мэдэгджээ.

Харин Монголд нэгэн чухал мэдээлэл яригдаж эхэлсэн нь, 14-р Далай лам 90 насны төрсөн өдрөөрөө, өөрийнх нь хойд дүрийг тодруулах нэгнийг зарлана гэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Х Богдыг гэсэн үг.

Бурхны шашны гурван том урсгалын төлөөлөгч нэг нэгийнхээ хойд дүрийг ээлжлэн тодруулж байдаг. Х Богдыг энэ удаа Монголоос, Далай лам өөрөө тодруулсан. Харин Далай ламын хойд дүрийг эргээд Богдын институц тодруулна. Дахин Банчин богдын институци бий ч одоогийн байдлаар БНХАУ-ын бүрэн хараат болчихсон. Жинхэнэ Банчин Богдыг нуусан, хуурамч Богд тодруулан залсан гэж БНХАУ-ын эрх баригчдыг харддаг. Энэ ч үүднээс 14-р Далай лам нэгэнтээ "Миний хойд дүр мэндлэхгүй байж ч магадгүй" гэж барууны хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.

Харин Монголоос тодруулсан Х Богд энэ утгаар ирээдүйд ихээхэн тойм байр суурь эзэлнэ. Албан бусаар мэдээлэл түгж, гадаадын хэвлэлүүд энэ талаар тодорхой нийтлэл материал бэлтгэсэн байгаа. Монголчууд бол дотооддоо хэдийнэ Х Богдоо мэддэг, таньдаг болсон билээ. Харин 14-р Далай лам үүнийг олон улсын түвшинд албан ёсоор зарлавал мэдээлэл нь шинэ биш ч үйл явдлын "даац" нь геополитикийн асар том хөдөлгөөнд дагуулах юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин Зочин
Зочин Зочин
6 сар 16, 2025 10:32

Д�##�ай багшдаа мөргөе. Дэлхийн хүн юм шүү дээ.

Судлаач иргэн
Судлаач иргэн
6 сар 16, 2025 12:01

Энэ з�##�ьтай Төвдүүд манайд ихигай таричих гэнд байна шүү..олон зуун монгол хүүхдүүдийг маань хойд дүр гэдэг хуурамч нэрээр аваад явчихсан..одоо сүүлдээ манайхаас Д�##�ай лам тодруулан Алтны магнат авгайн мөнгөнд шунаж байгаа болтой..түүгээр яваа гайг нааш дуудах хэрэггүй..Төвдийн шашин манайд сайн юм авчраагүй..иргэдийг маань мунхруулах шунан мөлжих л арга шүү..

Холбоотой мэдээ

Back to top button