НИЙГЭМ

“Никитон” хамтлагийнхан Б.Чинбатын эмчилгээнд дахин 10 мянган ам.доллар хандивлажээ

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Урлаг соёлынхон хамтран тэдэнд туслах “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аян өрнүүлж, хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends”, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” зохион байгуулахаар болсон.

“Никитон” хамтлагийнхан тэдний эмчилгээний зардалд дахин 10 мянган ам.доллар хандивлажээ.

Энэ талаар “Хос зүрхийг хамгаалъя” сайн үйлсийн аяныг санаачилсан, “Бөртэ”, “Алтай” хамлагийн продюсер Д.Ганпүрэв цахим хуудсандаа ингэж бичжээ. Тэрбээр “Амьдрах сайхаан.
Муухай үгээр доромжлуулаад, муу үг сонсоод ч гэсэн эрүүл саруул байхын үнэ цэнийг мэдрэх үнэхээр сайхан.
Малчин хүн хонин сүргээ шөнөдөө нэг эргэж тойрохдоо чонын мөр шинждэг шиг орой унтахдаа "Хос зүрхийг хамгаалъя" сайн үйлсийн аяны хүрээнд тавигдсан мэдээллийн хоёр постны комментыг шинжлээ.
Сайхандаа ч сайхан, муухайдаа ч муухай постууд их байна. Дандаа сайхан байх албагүй ч атаа жөтөө, үзэн ядалтыг урлаг биш шударга бус нийгэм төрүүлдэг юм. Түүнийг ялгаж салгаж ойлгодог зөв сайхан сэтгэлтэй хүмүүсд баярлалаа. Цаг нь болохоор ус сүү ч ялгардаг жамтай. Мэдээж сүү ээдэж, ээдэм болж байж уснаас ялгарна. Тэгэхгүй бол сайхан цээдэм шүү дээ.
1990 онд Монголчууд хонхны дуугаар сэрсэн. Сэрээгүй одоо хүртэл унтаж байгаа нөхдүүд энэ нийгэмд зөндөө байгаа.
Амандаа аяласан аав ээжийн чинь аз жаргалтай мөч бүрийн чинь дэргэд Монголын соёл урлаг байж өнөөдрийн 30 доош насны бүх сонсогчдыг хүмүүжүүлсэн гэж би ойлгож байгаа. Хамтлаг дуучид та нараас мөнгө дээрэмдэж аваагүй, цаг наргүй хөдөлмөрлөх зогсолтгүй хөгжлийн үр дүнд эх орноо эгшиглүүлсэн учраас хүн төрөлхтний жишгээр өгөх зүйлээ ч өгч, авах зүйлээ ч бас авсан.
Түүний нэг нь Никитон хамтлаг.
Тэд Чинбаадаа тусалсан шиг туслаж байгаа. Чинбаа Сарнай хоёрын онгоцны зардалыг нь даагаад 10.000USA доллараар эмчилгээний эхний зардалуудыг дэмжсэн. Өнөөдөр дахиад тийм хэмжээний төлбөрийг эрхэм анддаа Никитон хамтлагаас илгээж байна. Хос зүрхийг аврахын тулд сайн үйлсийн аянд нэгдэж Niciton&Friends тоглолтоо хийхээр боллоо. Бас мэргэжлийн урлагийн байгууллагууд нэгдэж “Аравт” тоглолтыг хийнэ. Драмын Театр алдарт “Ромео Жулетта” жүжгээр хос зүрхийг хамгаална. Зарим нөхдүүдийн сөрөг коммент шиг Чинбаагаа орхисон, туслахгүй байх шалтгаан манай урлагт даана ч байхгүй.

Сүүлийн 30 жил Чинбаа, Никитон, Харанга, Хурд гарч ирээгүй бол 30 - 50 настанууд байтугай Монгол угсаатны соёлын хөгжил ямар байх байсныг та нар төсөөлж нэг бодоорой.
Авьяастай хүн өвдөх нь улс оронд хохиролтой. Түүнийг өөртэйгээ жишиж ойлгоно уу гэхээс улс орны хэмжээнд эх орны минь амьд баялаг гэж зарим нэг нөхдүүд мэдэрдэггүй бололтой.
Олон улсад хөгжимчин хүн нэг хуруугаа ч даатгаж болно. Тэр хуруу Чинбаагийн эмчилгээний зардалын хажууд 100 дахин өндөр үнэтэй даатгагддаг. Тэр хуруу үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд даатгалын компаниас хохиролыг 100% барагдуулж бүх насны амьдрах тэтгэмжийг олгодог. Манайд даатгалын систем хөгжөөгүй тул хөдөлмөрийн чадамжаа алдвал хатуу хувь тавилан угтдаг. Үнэн худлыг судлах эх сурвалжийг Герман улсын Künstler Sozial-Versicherung даатгалын албан ёсны сайтаас аваарай. Бохир завааны туйл болсон бодлын харгуйд сэтгэлийн шунал, өвчин зовлонгоороо дамжуулж мөнгө олох гэж энэ аяныг зохион байгуулаагүй юм шүү.
Сарнайгийн талаар бас балай балай юм бичсэн байх юм. Бичээд байгаа нөхдүүд өрцөө зүсүүлээд элэгний талаа эр нөхөртөө өгч чадах зориг байгаа эсэхээ өөрсдөөсөө асуугаарай. Үүнээс хойш коммент бүрийг судлаж, хянах тусгай баг томилогдсон байгаа. Сайхан уран бүтээлчдийн нэр хүндэд халдахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10212585889960802&set=a.1251091455996&type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гэрэл
гэрэл
1 сар 9, 2020 13:24

сайхан бүлд хурдан этгээд эх орон, элгэн садандаа эрүүл энх болоод эргэж ирэхийг хүсэн ерөөе.хүүхдийн буян заяа түшнэ ээ

зочин
зочин
1 сар 9, 2020 13:31

ЭНЭ ОДОО ЮУ Ч ГЭМББР ЮМ БН РЖЖ

Зочин
Зочин
1 сар 9, 2020 23:45

turgen edgeerei. bid chin tsuuhuulee shuu dee

Болор
Болор
1 сар 10, 2020 09:52

Хурдан эдгэрэх болтугай. Манай нөхөр ч хавар яг энэ хаг�##�гааг хийлгэсэн. Гэхдээ монголдоо. Хүний нутагт бол зард�##� мөнгө нь өндөр байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button