"Адуугаа алдсан малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь буудчихдаг"

Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах, “Намнаа” академийн тэргүүн Н. Алтанхуяг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран "Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр, Монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж буй. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт таван хувь байдаг. 2017 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хууль батлагдсан. Уг хуульд сэжигтнийг гадуур байцаах заалт байдаг. Энэ нь хүний эрхтэй холбоотой ч малын хулгайн илрүүлэлтийг бууруулдаг юм. Гэтэл гадуур байцаагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийдэг. Малын хулгай хэрээс хэтэрч байна. Тухайлбал, нэг малчны 100 адууг хүйс тэмтэрч аваад явдаг, малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь буудчихдаг.
Жилдээ 31000-59000 иргэн Улаанбаатар хот руу нүүж байна шүү дээ. Тухайн иргэдийн 37 орчим хувь нь малын хулгайн хохирогчид байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж нийслэл рүү нүүж байна. Малын хулгайн илрүүлэлт маш муу болсон шүү дээ. Гэтэл худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр тэр бичгээ авдаг юм.
Хуулийн хийдэл, цагдаа,малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр байна.
Иймд худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж хэлмээр байна” хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дорж ах үхсэн м�##�ын хулгай мандан бадарсан.
Монгол хүний жудаг заагаад м�##�ын хулгайчыг зарладаггүй, энэ намын дарга нар.
Цагдаа ажлаа хийхгүй хулгайчтайгаа хуйв�##�ддаг юм уу хаашаа юм бүү мэд.Хохирогчид л цагдааг сахиж суугаад асуугдаад байцаагдаад л байна.Хуулийг нэг сайн ярилцаж өөрчлөхгүй бол хохирогчидоо хохироодог,нэмээд сэтгэл зүй,цаг хугацааны �##�дагд�##�д нөгөө хамга�##�на,олно гэсэн цагдаа маань оруулдаг.Ингээл хулгайч нэг хохирооно,цагдаа нэг хохирооно.Нөгөө хохирогч үүрд хохироод л үлдэж байна.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Shiitgelee changal dendwj bna. Unuudr m#l margaash eznig n horooh n bna