18 морь хулгайлан, бойлсон таван этгээд цагдан хоригдож байна

Тусгай сургуулилттай 18 адууг хулгайлан бойлсон хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тэгвэл тус хэрэгт холбогдон шалгагдаж байсан дөрвөн этгээдийг шүүхээс цагдан хорьж таслан сэргийлэх шийдвэр гаргасан байна.
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тойм
Шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.13-ны өдрийн 2025/ШЗ/1769 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2025.06.13 №25
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тус шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Прокуророос яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээр нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮҮРЭЭР ЯНЦГААГААД УНГАЛДААД ИРНЭ ТЭГЭНГҮҮТ НЬ НАДАД ХЭЛЭЭРЭЙ ДЭЛ СҮҮЛ ЧИХИЙГ НЬ УРГУУЛЬЯА