ДЭЛХИЙ

Австралид гал сөнөөгч санаатай гал тавьсан хэргээр баривчлагджээ

Австралийн мужуудад гал түймрийг санаатайгаар тавьсан хэрэгт холбогдуулж 200 орчим хүнийг баривчлаад байгаа. Тэдний дотор тус улсын Дарвин Ривер мужаас гаралтай, 27 настай гал сөнөөгч нэгэн багтжээ. Тэрбээр үүний өмнө хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан ч батлан даалтад гарч байжээ.

Түймэр унтраах ажилд дайчлагдах үед нь түүнийг гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн учир шагайнд нь нууцаар хяналтын төхөөрөмж зүүсэн байсан гэнэ. Төхөөрөмжийн дагуу түүний байршлыг мөрдөх замаар нийтдээ 17 түймрийн эхлэлийг санаалтай тавьсан гэдэг нь тогтоогдож, хоёр өдрийн өмнө /2020.01.07/ гэртээ байхад нь баривчилжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button