Нийгмийн

"Эрдэнэс Тавантолгой" ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёрдахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл хийгдлээ. Компани зах зээлийн уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорьж байна. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button