НИЙГЭМНийгэм мэдээ

“Алтан хайч” олон улсын тэмцээн Төв аймагт болно

Монгол Улс 2025 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй мал аж ахуйн тэмцээн болох “Алтан хайч” (Golden Shears) олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл уг тэмцээн зургаадугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Төв аймгийн Зуунмод хотод ноос хяргах, ангилах, багцлах зэрэг төрлөөр явагдах тус тэмцээнд оролцогчид чөлөөт, мэргэжлийн, залуус, анхлан суралцагч, ахисан шатны гэсэн таван ангиллаар өрсөлдөнө. 

Энэ тэмцээнийг манай улсад анх удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом олгох гэж байгаа юм. Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.

Манай улсын хувьд энэ салбарт 2022 оноос эхлэн олон улсын мэргэшсэн 28 ноос хяргагч бэлтгэн гаргаад байгаа юм.

Тэмцээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын шоу, шагайн харваа, сурын харваа, ноос томнох, дууны уралдаан болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button