Нийгэм мэдээ

Гүүр үерт урсаж, хүүхдүүд гол гаталж сургуульдаа явж байна

Төв аймгийн Зуунмод хотын гүүр үерт урссанаас болж хүүхдүүд сургуульдаа явахдаа гол гаталж буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, шүүмжлэл дагуулаад буй.

Бид уг асуудлаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад, “Хоёр хоногийн өмнө цахим орчинд голоор гатлан сургуульдаа явж байгаа хүүхдүүдийн зураг нийтлэгдсэн байсан. Тус голоор дамжин гардаг гүүр байсан хэдий ч долоо хоногийн өмнө орсон их борооны улмаас үерлээд гүүр нь урсчихсан юм. Угтаа бол яг тэр зургаас жоохон зайтай өөр нэг гүүр бий. Гэхдээ хүмүүс замаа товчлох гээд гарч байгаа харагдсан.

Бидний зүгээс үерийн улмаас урссан гүүрийг дахин сэргээж, гүүр хийлгэж байгаа.Тэр гүүр угтаа бол энэ долоо хоногт тавигдах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-03 03:44

Арчаагүй юмнууд, энэ хариулж байгаа үгийг нь ээ. Угтаа бол гэчихжээ бас

Зочин
Зочин
2024-09-03 21:44

Borjur l solidog bga shu, yun guur muur lai l bna s#a

Холбоотой мэдээ

Back to top button