Улс төрийн мэдээ
УИХ-ын чуулганыг 16.00 цагаас хуралдуулж, сайд нараа томилохоор болжээ

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, Г.Занданшатарын Засгийн газарт багтах сайд нарыг хэлэлцээд байна.
Урьдчилсан мэдээгээр бол,
- Яамгүй гурван сайдыг танана, бусад бүтэц, бүрэлдэхүүн хэвээр үлдэнэ
- ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд нийт дөрвөн суудал өгнө
- Ерөнхий сайдыг хасаад үлдсэн 15 суудлын долоод нь өмнөх танхимын сайд нарыг улирааж, наймд нь шинээр томилох тохироо яригдаж байгаа.
Тэгвэл өнөөдөртөө амжиж, сайд нарыг УИХ-ын чуулганаар томилох болсон байна.
Засгийн газрын бүтэц ба бүрэлдэхүүний тухай хуулийг өөрчлөхгүй гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэлсэн. Иймд хууль өргөн барилгүй, Ерөнхий сайд Г.Занданшатар шууд бүрэн эрхийн хүрээнд сайд нараа танилцуулан томилох юм.
Өөрөөр хэлбэл ТББХ-ны хуралдааны дараа үдээс хойш УИХ-ын чуулган хуралдахаар байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.