УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар дөрөв, Б.Дэлгэрсайхан, С.Амарсайхан нар гурав дахиа улираалаа

Өнөөдөр өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн. Үүгээр эрх баригч нам Засагт хэдэн суудал авч, хэдэн сайдаа улираах эсэхийг тодорхой болгосон юм.
Одоо уг бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д танилцуулж байна.
МАН энэ удаагийн Засгийн газарт нийт 16 сайдын суудал авсан. Ингэхдээ найман сайдаа улираан томилж, хоёрыг нь сольж, зургаан шинэ сайд нэмэв.
МАН 68 гишүүнтэй. Үүнээс сайд болох хүсэлтээ илгээсэн гишүүдийн тоо 48-д хүрсэн гэгдэж буй. Гэсэн ч эрх баригч нам Засагтаа улиг болсон хэдэн сайдаа улираав.
Тухайлбал,
- Б.Батцэцэг нь хоёр удаа Гадаад харилцааны сайдаар сонгогдон ажилласан. Өмнөх дөрвөн жилд нь ГХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Түүнийг энэ удаа дахин Гадаад харилцааны сайдаар томилсноор тэрбээр гурав дахь удаагаа энэ суудалдаа тогтож үлдэх нь.
- С.Бямбацогт 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2022 онд Зам, тээврийн хөгжлийн сайд, 2024 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон байдаг. Тэрбээр 17 жил улс төрд ажиллахдаа нийт гурван удаа Засгийн газрын гишүүнээр сонгогдож байжээ. Харин тэр энэ удаа ЗГХЭГ-ын даргаар ажиллаж дөрөв дахь удаагаа Засгийн бүрэлдэхүүнд багтах боллоо.
- Б.Дэлгэрсайхан 2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар анх Засагт орж, 2024 онд Зам, тээврийн сайдаар сонгогдож Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажилласан. Энэ удаа түүнийг улираавал гурав дахь нь болох юм.
- Б.Чойжилсүрэн 2016 онд Сангийн сайд, 2022 оноос Эрчим хүчний сайдаар ажиллаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр ч удаа улирсан. Түүнийг энэ удаа Эрчим хүчний сайдаар үлдээснээр Засгийн газарт дөрөв дахь удаагаа, салбарын сайдаар гурав дахь удаагаа улиран ажиллана.
- Ж.Жавхлан 2022 оноос Сангийн сайдаар ажиллаж, өмнөх Засагт үлдсэн. Энэ удаа мөн суудлаа сахиснаар гурав дахиа улиран томилогдож байна.
- Ж.Энхбаяр 2008 онд анх гишүүнээр сонгогдож, дараах дөрвөн жилд нь Батлан хамгаалахын сайдад томилогдож байв. Үүнээс хойш Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахгүй явсаар 2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон. Түүнийг МАН энэ удаа дахин сонгосноор гурав дахь удаагаа Засагт орно.
- Н.Учралыг Л.Оюун-Эрдэнэ 2022 онд өөрийн Засгийн газартаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар авч, өмнөх Засагт ЗГХЭГ-ын даргын албанд томилсон юм. Харин түүнийг одоо бүрэлдэж буй шинэ Засагт Тэргүүн шадар сайдаар дэвшүүлжээ. Ингэснээр тэр Засгийн газарт гурвантаа орж байна.
- С.Амарсайхан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт анхлан Монгол Улсын Шадар сайдаар сонгогдон ажиллаж, хоёр ч удаа улирсан. МАН энэ удаа түүнийг дахин Шадар сайдад дэвшүүлснээр гурав дахь удаагаа улиран сонгогдох юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. Шинэ засгийн газраа шуурхай эмхлэн байгуулсанд т�##�архая.
2. Иргэдийн яриад, бичээд байгаа шиг институци хоорондын зөрчил харьцангуй бага. Яагаад гэвэл бүгд нэг намынх бөгөөд нэг нэгнээ төрийн бодлогын з�##�гамж, х�##�аа, ахмад үеийнхний дэмжлэг тусл�##�цаатайгаар өдий зэрэгтэй яваа учир нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг, хандах ч ёстой, хандсаар байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Ахмад настан.
Ард олонч ёстой хүлээж авахгүй байна даа. Та нарт ер нь мэдрэмж гэж байна уу? Яасан дүүрчихсэн тэнэг МАН бэ? Одоо дараагийн ЗГ -аа зурж эхлэх шаардлагатай болно. Наадам өнгөрөөд намар болтол бүгд нэг их тоохгүй. Дараа нь намрын х�##�уун өдрүүд эхлэнэ дээ.
Ёоооо. Яагаад өчнөөн жил юу ч хийхгүй байхад ингээд улираагаад байдаг юм бэ. Ялангуяа тэр Чойжилсүрэнг харахаар нүд хорсоод байх юм. Өвөл тог таслах юмуу хөлдвөл хохичино шүү. Энэ улсыг хаана хүрвэл дэлхийн улны улс болох нь уу гэж үзэх гээд байдаг юмуу хаашаа юм. Энэ улсад эд нараас өөр мэдлэг боловсролтой, чад�##�тай чансаатай хүмүүс �##�га уу тээ. Новш юмаа.
Чой засгийн газарт бгаад байв�##� авилга хороолол юу нураах вэ л болно тэр өөрийн бизнесээ л боддог хүн