"Одоо ажлаа л хийцгээ"

Бүтэн сар төрийн ажил алдагдаж, иргэд улстөржилтөд бүрэн автсаны дараа өчигдөр шөнө Монгол Улс бүрэн бүтэн Засгийн газартай боллоо. Удирдах зөвлөлийн хурал дээрээ экс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Намайг та нар хамгийн муухай хүн болгосон. Одоо ажлаа хийцгээ” гэж ширүүхэн дуугарсан талаарх мэдээлэл байгаа. Үнэхээр чиг “Ажлаа хий” гэж хэлэх шаардлага байв.
Ерөнхий сайд Г.Занданшатар амралтын өдөр дамнан танхимын сайд нараа бодсон, даваа гарагт ч тунгаасан, яг нэг долоо хоногийг үүнд зарцуулсан. Ингээд эцэст нь дангаар биш хамтран засаглах шийдэл дээр төвлөрч, намаасаа гуравхан сайдыг мулталж, бусдыг нь улирааж, Ардчилсан намын орон тоон дээр шинээр томилох байдлаар кабинетыг бүрдүүллээ.
Нэг ёсондоо, урьд нь ч мэдэгдэж байсанчлан гурван Үндэсний хорооны даргын суудлыг танасан. Ингээд Ерөнхий сайдыг хасвал 19 сайд үлдэнэ. Тэдний гурвыг нь ХҮН нам, ИЗНН хоёрт хувааж өгөөд, үлдсэний нь нам дотроосоо бүрдүүллээ.
Хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ цор ганцаар ид тод мэдэгдэж байсан Ч.Номин хэлсэндээ хүрсэн. Эрүүл мэндийн сайдаас Т.Мөнхсайханыг болиулжээ. Мөн Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас мултарсан.
Харин С.Амарсайхан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б.Батцэцэг, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал гээд дээрээсээ доошоо найман сайдыг улираав.
Эхний асуудал эндээс л эхэлж байгаа юм. Муу ажилласан гэж Засгийн газар огцордог. Огцорсон Засгийн газраас дийлэнх сайд нарыг ингэж улираана гэвэл тэр муу ажиллаагүй гэсэн үг, эсвэл дахин итгэл хүлээлгэж байгаа хэрэг. Улмаар Ерөнхий сайдыг нь аваад хаячихвал бусад нь болно гэж хандсан дүр зураг дахин дахин уншигдаж, харагдаж байгаа. Нөгөө талаас, сүүлийн 4-5 жилийн турш эрчим хүчний салбарыг атгасан Б.Чойжилсүрэн, мөнгө сангийн бодлого төлөвлөсөн Б.Жавхлан нарыг шүүмжилдэг С.Цэнгүүн гишүүний зөв. Намд нь Б.Чойжилсүрэнгийн хувийн мөнгө, бэл бэнчин хэрэгтэй байдгаас сайдын ажлыг гялалзуулж, маналзуулах эсэх төдий л хамаагүй. Гадаад нөхцөл байдал хүнд байсан нь үнэн ч инфляц, ам.долларын ханш, валютын нөөц ингэтлээ шалдаа буух эхлэлд Б.Жавхлан ажилласан, одоо ч ажиллаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т тоо ярьж дүн тавьсан бол түүнд хамгийн сөргөөр нөлөөлөгчид нь өнөөдөр улирсан хуучин сайд нар.
Мөн улс төрийн соёл, ёс зүй бидэнд цаашид ч үгүйлэгдэх юм байна. Танхимынхаа эсрэг санал өгч, Засгийн газрын хуралдаанд суучихаад суугаагүй, мэдээгүй хэмээн хэвлэлд ярьж гүйгээд дахиад л сайдаар үлдчихдэг, салбараа сэлгэчихдэг хүмүүс байгаа юм байна. Наад зах нь Н.Учрал Тэргүүн шадар сайд руу дэвшсэн нь яахын аргагүй ойлгомжтой дүр зураг байлаа, байлгалаа.
Хоёр дахь асуудал бол, АН-ын сайд нарын орон тоон дээр төдий л гавихгүй хүмүүс авчирч тавьсан явдал. Ч.Ундрам бол Ч.Номинтой овог нь нэг болохоос ажил хэргийн хувьд давхцах боломжгүй. Хувийн ёс зүй, соёлыг нь бол Монголын ард түмэн харчихсан, үзчихсэн. Аавынх нь алтны уурхайн бизнест намын генсек Я.Содбаатар халаас нэгтэй гэж бичигддэг. Г.Дамдинням бол морин дээр халамцуу давхиулж яваа хийсгэлэн монгол эрийн дүрээс хэтэрдэггүй, хэтэрч байгаагүй хүн. Сайд болоод ямархуу биеийн хэлэмж үзүүлж, харуулав гэдэг нь архивт үлдэнэ. Нөгөө Үндэсний баялгийн сан, өнөө л стратегийн орд газруудын хэлцэл, Ухаа худаг, Нарийн сухайт – бүр цаашлаад Оюу толгой, “Антрэ” гэсэн сэдвүүдийг энэ хүн хариуцах юм байна!
Батлан хамгаалах, барилгын хоёр салбарыг Д.Батлут, Э.Бат-Амгалан гэж дээрх хоёроосоо арай даруу төлөв ч гэлээ хувийн ашиг сонирхлоос ангид байж чадах эсэх нь нэн эргэлзээтэй хүмүүст өгчихлөө. Т.Мөнхсайханыг ил далд жаад нүдэж, эрүүл мэндийн салбарт популизм хийх ямар сэдэв байна түүнийг өлгөн авч байсан Ж.Чинбүрэн сайд болчихлоо.
Намбарын Энхбаярын хүү Батшугарыг сайд болголоо. Хэдхэн хоногийн өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зэрэгцэн алхаж, арга хэмжээ нээж явсан. Түүнээс дахин хэд хоногийн өмнө “Ерөнхийлөгч харин ч тэвчээртэй байлаа, Л.Оюун-Эрдэнэ миний үгийг аваагүй” гэхчлэн ярилцлага өгч зогссон. Насанд хүрсэн хүнийг эцэгт нь холбох зохимжгүй, хувь хүн нь бол асуудалгүй, мэдлэг боловсролтой, зарчимч юм билээ.
Монгол ардын намын байж байгаа царай нэг иймэрхүү.
ИЗНН-наас Б.Батбаатар дарга нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болсон. Харин ХҮН намаас Т.Доржханд чимээгүйхэн Шадар сайдаар үлдэж, П.Наранбаяр Боловсролын яамаа үргэлжлүүлэн удирдах нь.
Харин Үндэсний эвслээс Н.Номтойбаяр С.Амарсайханы оронд орж ирэх “урилга” авсан ч татгалзсан байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг сайд болго, тэгвэл орно гэсэн гэгдсэн. Тэд ойр найзууд юм. Тэгсэнгүй, тохироонд хүрч чадсангүй, хүссэнээ авсангүй учир Н.Номтойбаяр Засгийн газарт орсонгүй. Ороод ч дэмий байсан биз ээ. Оролгүй учир явдлаа хэрэгжүүлж чадна гэсэн итгэл, амбиц байгаа бол тэр зөв улс төр.
Ингээд Г.Занданшатарын сонголт гэхэд хэцүүхэн сайд нартай (үнэндээ МАН-аас 48 гишүүн сайд болох хүсэлтээ түүнд илэрхийлсэн гэж дуулсан), Ардчилсан намгүй, ИЗНН, ХҮН намаар 16 кноп хайрцаглаж авсан Засгийн газар шуурхай ажилдаа орж байна.
Одоо тэд ерөөсөө ажлаа л сайн хийх ёстой юм. Улстөржилт богино хугацаанд бүх хүнийг ядраасан. Сайдын суудал хөөцөлдөн гүйж, өмнөх танхимаа огцруулан давхиж, өөрсдөө ч ядарсан биз ээ. Харин цаашид Ухаа худгаас эхлээд хэвлэл ам асууна, ажлын үр дүн нэхнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
odoo naadam duhuud irtsen hamag hunee uuriin tsus oirtoltoor solij baital duuslaaadoo zun
mongold ajil hiij baiga turin albani hun alga bugd l hul tolgoigui
odoo ene jujigee boliod yumaa hiitsgee
shaal teneg huukiin jujigees bolood uls dayaraa hohiroh gejdee
mongold butej baiga yum unheer algaa
zandka chadahgui dee
odoo ed nar yun ajil hiih baahan halaa selgee mini chinii hun sh dee
ungursuun odoo naadam
Наадам болох гээд байдаг юу ч болоод байган
загасны ой санамжтай хүүрнүүдээ нөгөө цүнхний асууд�##� юу болсон бэ
одоо тэгээл яаг юу солигдсон бэ
бид бүгдэл энэ ажилгүй байгаагын горыг амсана даа
хүмүүс тэгээд одоо х�##�агдах байхдаа хүний араар орж ирсэншщгүүд нь бол одоо яаая гэхэв дээ
нэг нэгнийгээ түгжилдэж байх хооронд нь төр засаг нь дуусж байдаг шүү тэгсэнээ солигдсон ч юм байхгүй
эрүүл мэндийн с�##�бар дуус2 хаха
Ундрам сайд болчих гэж дайр�##�т их ирэх байхдаа
Бүтэхгүй ээ!! Шадав нь байна уу Готов нь байна уу ялгаагүй ш дээ!! 10сард энэ засаг огцорно!!
8 сард огцруулахгүй бол 10 сард өвөл эхэлнэ, хүссэн хүсээгүй хөлдөж үхэхгүйн тулд зүтгэх их ажлын үе шүү
ашиг сонирхлын зөрчил нтр бүр больсон юм уу, яагаад монголын төрийг ийм чадамжгүй болгоод байна вэ. бөөн авлигачид хулгайч, новшнуудын үр удмаар дүүргээд байх юм
Төсвийг 8 их наядаар тана!
Хэдэн сарын дараа огцрохоосоо өмнө хурдхан идэж ууж авахаа л бодно. Хэдэн түгжилүүд
яг ажил хийгээч. түрүүчийн сайдын эхэлснийг нураана, тэгээд өөрөө хийж эхэлнэ гэж өчнөөн юм болно
Одоо сайхан хулгайгаа хийж гарья даа гоё
ГОМДОГСОДЫН БҮХЭЛ БҮТЭН АРМИ ҮЛДЛЭЭ ЗАНДАНШАТАРАА ОДОО АЙМААР ГОЁ ЮМ БОЛОХНЭЭ БАС ХОВДЫН БОЛОРМАА ТЭРГҮҮТЭЙ 30 ГАР ХИРСЭН БУХ ШИГ МУУХАЙ ХАРААД МӨӨРӨӨД ЗОГССОН БАЙГАА ГОМДОГСДОД ДАРАА ГЭЖ ҮГҮЙ ТЭД ЖИНХЭНЭ САМАРНАА ТЭД НАРЫГ ЭСРЭГ КНОПЧИД ГЭЖ ТООЦСОН УУ? ОДОО СӨРӨГ ХҮЧИН ТА НАРЫГ АЙМААР ЗАНАЧИХСАН ТЭР ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ЗАНАЖ БАЙГААГ АНЗААРСАН БАЙХ. ЗАНДАНГИЙН ЗАСАГ НЭЭГ ИХ УДАХГҮЙ УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ДАРААГИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ 6 УДАА ЗАСАГ СОЛИГДООСОЙ.АН н ГАРУУД ТААНУУД ОДОО УХААНТАЙХАН ШИГ ХӨДЛӨӨРЭЙ ИРЭХ СОНГУУЛЬД БҮГДЭЭРЭЭ НИЙЛЭЭД МАН г БУЛШЛААД ЗАСАГ ТӨРӨӨ АВАХААС ӨӨР ЗАМ БИДЭНД БАЙЫХГҮЙ БОЛЛОО.МОНГОЛОО АВРАХ ИХ ҮЙЛСИЙН АЯН БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА УУАХ ХОРЖИЙЛОО ИРЭХ СОНГУУЛИАР МАН 5 СУУДАЛ ИЗНН ХООСОН ХҮН НАМ ХООСОН НОМТОЙБАЯРЫН ЭВСЭЛ ХООСОН АН 120 СУУДАЛ АВЧ МОНГОЛОО БҮТНЭЭР НЬ АВЧ ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЦГЭЭЕ.
Чинбүрэн ёстой жүжигчин юмаа.Ялтай ажил яаж ард нь гарнаа ч гэх шиг хавар жингаа муу хэлж нэр төрийн нь гутаан байж сайд булчингуудаа чи сайн ажилласан шүү хамтарч ажиллана гэх шиг би сайд болох гэж байгаа мэдээгүй та нараас мэдлээ /сэтгүүлчдээс/ гэх шиг ийм хүнд байна
Муу хэлэн дарамтлан байж өмнөх сайдынхаа өмнөөс инээд �##�даад байрлаж байгаа уу би чадлаа гэж байгаам уу бүү мэд
Ха ха энэ өлөнгүүд ажил хийлээ юу. Хэн нь хэн бэ гэдгийг нь захын нэгэн мэдэх байхөө
ЯЛАНДАААА ЯЛТАНГУУД АА
Дүлзэн царайлсан 8 сайдтай,ажил хийх хүсэлгүй дээр нь чадваргүй,ердөө л сайд болох хүсэлтэй хэдэн новшнууд бөөгнөрсөн ЗГ боллоо.Номтойбаяр зөв мэдэрч доошоо орсонгүй.Энэ ЗГ БОЛ Хүрэлсүх ямар хэмжээний амьтан гэдгийг харуулсан илэрхийлэл боллоо.
Чинбүрэн гэж жинхэнэ авилгач харах царайны гонгинуур новшийн сайд хийнэ гэж юу байхав.Зөвшөөрөлтэй �##�уурчин төдий амьтан.