ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154-д хүрлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8154, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 666, гэрээр 1210, эдгэрсэн 6272, Хавьтал 63052, нас баралт 6 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
товлолт. вакцинаа. цаг тухайд нь хийлгэсэн бол арай ч ингэж их тархахгүй байсан юм . вакцин авах нас нь хүрээгүй нялх хүүхэд жирэмсэн эх д х�##�двараас сэргийлэх нь нэн чух�##� .олон жил хэрэглээд сайн нь батлагдсан товлолт вакцинд бүрэн хамрагдаж байх нь өөрийгөө болон ойр дотныхоноо эрсдэлээс хамга�##�ж байгааг ухамсарла . вакциндаа хамрагдацгаая .