Нийгэм мэдээ

ЦОБА ХХК-аас хахууль авч "Хадат вилла"-ийн газрыг олгосон Газар зохион байгуулалтын ажилтнууд ял сонсов

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025-06-16/-нд хянан хэлэлцсэн юм.

Холбогдсон хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт орших ЦОБА ХХК “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авчээ.

Ингэхдээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн байна. Үүнээс гадна иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулах нөхцөл бүрдүүлснийхээ төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагджээ.

Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн нар хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, най-ман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон байдаг.

Холбогдсон эргийн зүйл ангийн тухайд Эрүүгийн хуулийн /22.5-2, 22.1-1, 22.4-2, 22.4, 22.5-1/-д тус тус холбогдуулан шүүсэн юм. Шүүх хуралдаан хэргийн оролцогчид болон ЧД, СБ, БЗ ЭХАШТШ-ийн шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ, Г.Хатанцэцэг, Улсын яллагч З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ болон холбогдогч этгээдүүдийн есөн өмгөөлөгч оролцсон юм.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дараах шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ О.Сайнбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Э.Цэнгэлмаатай хамтарч хахууль авсан гэм буруутайд тооцсон байна. Мөн ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, нийтийн албан тушаалтан Э.Номинзул, М.Сэргэлэн нарыг дээрх хоёр хүнд хахууль өгсөн гэм буруутай гэж үзсэн юм.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 43.8 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

  • О.Сайнбаярын нийтийн албанд ажиллах эрхийг нийт таван жил хасаж, дөрвөн жил хорих ял,
  • Э.Цэнгэлмааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорих ял
  • Э.Номинзулд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж , нэг жил хорих ял оноосон ч шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг жилээр хойшлуулсан юм.
  • ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасах, дөрвөн сая төгрөгөөр торгох ял
  • Харин бусад шүүгдэгчдийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7-5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бусад улс оронд төрийн ажилтан хахууль авсан л бол төрийн албанд орохыг бүх насаар нь хорьдог. Манайх болохоор нэг хоёр жил хасаад нөгөө авилгач нь эргэж ороод бдаг. Ичмээр юм.

Зочин
Зочин

Их хэмжээний газруудыг зарна гэсэн заруудыг шалгаач ээ

Зочин
Зочин

MUU JARAIHAANUUD BNA

Зочин
Зочин

Энэ мэтээр бүгдийг дэлгэрэнгүй айлдаж, нийтэд мэдээлж байгаач!!!!тийм ийм мэргэжилтэн менежер..........гээд сүржин цуурайтна, Бүх сайд өндөр албаны аугаа авилгачдыг яг ингэж дэлгэрэнгүй тод илчилж байгаач!!!!!

...

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Судлаач иргэн
Судлаач иргэн

Энд иргэд байгууллагыг хохироосон үйлдэл харагдахгүй л байна даа..иргэнд газар олгохдоо албан тушаалаа ашигласан л юм байна..40 их наядыг хулгайлсан хулгайчдаа яллахгүй байж бүтээн байгуулалтыг дэмжмж ажилласан залууст хорих ял оноосон нь шударга бишшүү..уул нь Цоба ххк д төрөөс газар олгоод дэд бүтцийг нь шийдэж өгөх ёс ой шүүдээ..тархи нь тэмбүүрсэн төр засагтай улсдаа бид...шүүхийг буруутгаж болохгүй ээ..хууль нь хог байна...төр засаг нь хог байна..ихихурал нь бүүр хог шаар байна..

Энэбиш
Энэбиш

Ял багадаж хууль чанга бж хэрэгжинэ

Зочин
Зочин

Bayanzurhiin gazriin albanii darga Batulziig ugd shalgahgui bgn

Зочин
Зочин

Дунд шатны албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, хүнд суртал гарган ийм маягаар хувьдаа авилгал авдаг.

Ганболд
Ганболд

Хэд хэдэн Га газар зарна гэсэн заруудыг шалган , хувьдаа завшсан авилгачдад ялыг нь үүрүүлэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

end heden ga tend teden ga gazar zarna geed bur tsagaandaa gartsan gazrin galaa gedeg nohriig shalgaarai

Зочин
Зочин

Малын хулгаачаас бага яльтай Хууль нь шалахгүй болхооор дарга дагасан пялдага долоогч өлөнгүүд бүх салбартаал тонож хулгаалж гай болдог

Зочин
Зочин

Газрын алба гэж гамшиг...улаан авилгачид далд ороосой

Зочин
Зочин

Орлогоо нотолж чадахгүй бгаа Ерөнхий сайд болон бусад тэрбум хэдэн зуун саяын авилга авсан төрийн томчуудтайгаа ингэж тэмцдэг болоосой.

Зуслангийн газартай болох гэж байгаад хөөрхий
Зуслангийн газартай болох гэж байгаад хөөрхий

Зүгээр газар олгож байсан бол хүмүүс юу гээд л авилгал өгөх гээд явхавдээ. Наад газрын албаны нөхдүүд чинь бүүр цайцан гарууд байна лээ. Өөрсдөө хэдэн га талбайгаар нь аваад үнэгүй зарын сайт дээр зар тавьцан тэрнээсээ таслаж зараад сууж байдаг бузрууд байна лээ. Тэгээд манай энэ хууль үнэн тэнэг байна. Өгсөн авсан аль алинд нь ял өгчихдөг. Хүнийг мөнгө өгөхөөс нааш шийдэхгүй хүнд суртал гаргана, мөнгө өгч байж л асуудал нь шийдэгддэг нийгэм бий болцон байхад. Гааль, МХГ, Газрын алба, тусгай зөвшөөрөл өгдөг бүх газрууд ийм бузруудаар дүүрэн байгаа ш дээ.Хүнийг мөнгө өгтөл нь дарамталдаг эсвэл мөнгө өгтөл нь үйл ажиллагааг нь гацаадаг.

Холбоотой мэдээ

Back to top button