Улс төрийн мэдээ

Шүүх: Н.Цэрэнсамбууг суллуулах өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдуулан 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьчхоод буй.

Тухайлбал, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Н.Цэрэнсамбууд холбогдох хэргийг аравдугаар сарын 30-нд хэлэлцэж, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.

Цагдан хорьсон үндэслэл нь , Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах явцдаа тендерт шалгарсан компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй баримт илэрсэн байна. Иймд Эрүүгийн хуулийг 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн гэх хэргээр мөрдөн шалгаж байгаа аж.

Түүний цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өмгөөлөгч нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна. Өмгөөлөгчийн гомдлыг |2026.11.03|-ны өдөр шүүх хэлэлцээд, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэг үгээр хэлбэл, 30 хоног цагдан хорьсон шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж буй юм. Хугацаа нь |2026.11.30|-ны өдөр дуусна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button