СпортСПОРТ

А.Алтанзул маргааш хүрэл медалийн төлөө тоглоно

Сенегал улсын Дакар хотноо зохион байгуулагдаж буй "Дакар 2026" Залуучуудын олимпын наадамд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож байна. Тус наадмын боксын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй А.Алтанзул маргааш буюу 11-р сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөөх тулаанаа Их Британийн тамирчин Лили Басеттэй хийнэ.

Тулаан Монголын цагаар өглөөний 09:00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин дөрөв дэх хос болж, 09:45 цагийн орчимд рингэнд гарах хуваарьтай байна. А.Алтанзулын тухайд “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадмын эмэгтэйчүүдийн 46 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button