Усан сэлэлтийн тамирчин, сурагч Э.Эрхэс МҮОХ-ны “Алтан медаль” хүртсэн байна

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар 2025 оны зургадугаар сарын 15-ны өдөр Монголын хүүхдийн зуны спортын VII, VIII наадмаас 26 алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр хувийн долоо, багийн хоёр, нийт есөн удаа Монгол Улсын рекорд дээд амжилтыг шинэчилсэн түүхэн амжилтын эзэн Хан-Уул дүүргийн Усанд сэлэлтийн ”Сэлэм загас” клубийн тамирчин ОУХМ Э.Эрхэсийг хүлээн авч уулзан баяр хүргэж МҮОХ-ны шагнал болох “Алтан медаль”-ийг хүндэтгэлтэйгээр гардуулсан байна.

Шагнал гардуулах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Т.Уранчимэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх усанд сэлэлтийн өсвөрийн шигшээ багийн “Сэлэм загас” клубийн дасгалжуулагч Х.Батболд, АНУ-н иргэн “Spire academy head coach” THAD SCHULTZ нар хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалтаар усан спортыг дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцов. МҮОХ-ны зүгээс спорт холбоодыг дэмжин ажиллах бодлогын хүрээнд усан спортын “Сэлэм загас” клубын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.