Улс төрийн мэдээ
12.00 цагаас Г.Занданшатарын Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар өнөөдрийн лхагва гарагт, 12.00 цагаас анхны хуралдаанаа хийхээр товложээ.
Анхны хуралдаанаар хэлэлцэх 4 болон танилцах 3 асуудал байна. Үүнд Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Танилцах асуудал:
- Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
- Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар
Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд сайд нараа УИХ-ын чуулганд танилцуулан, томилсон билээ.
Сайд нар өнөөдрөөс ийнхүү ажилдаа орж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.