Нийгэм мэдээ

НӨАТ: Сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг супер азтан тодорлоо.

Энэ удаагийн тохиролд 2025 оны тавдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 55,535,022 баримт оролцсон. Эдгээр баримтаас 55,683 баримтын орон таарч, азтан болсон юм. Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 50,235
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,909
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 483
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 51
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: дөрөв
  • 8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо.

Нийслэл хот болон хөдөө орон нутагт хэчнээн азтан тодорсон байгааг харвал:

  • Улаанбаатар 45,021
  • Баян-Өлгий 263
  • Дархан-Уул 1,150
  • Ховд 356
  • Орхон 1,145
  • Говь-Алтай 207
  • Баянхонгор 287
  • Увс 227
  • Хэнтий 550
  • Завхан 264
  • Хөвсгөл 527
  • Архангай 569
  • Булган 267
  • Өвөрхангай 603
  • Өмнөговь 846
  • Дундговь 301
  • Төв 575
  • Сэлэнгэ 660
  • Говьсүмбэр 255
  • Дорноговь 430
  • Сүхбаатар 437
  • Дорнод 743 азтан тодорсон байв.

Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Булган аймаг +17%, Налайх дүүрэг +15%, Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг +14% байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 00:22

Энэ луйвраа хэзээ зогсоох юм бол теннисний бөмбөгний гарах бүх дара�##�лйг нь тогтоож болдог юм ш дээ

Зочин
Зочин
6 сар 19, 2025 00:25

8 тоо байтугай 80 тоог ч тааруулж болдог юм ш дээ төр нь өөрсдөө луйвар хийчих юм даа хахаха монголоос юу ч хүлээгээд хэрэггүй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button