Нийгэм мэдээ

Хар тамхи хэрэглэж, найз охиноо хүчирхийлсэн Ч.Жавхлантыг өнөөдөр шүүнэ

Өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ж-д 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлүүлсэн талаараа олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байдаг.

Улмаар хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ж-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2025-06-05/-ны өдөр БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д болсон.

  • Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн мөрдөн шалгалт ханасан эсэх, прокурор руу буцаах уу, хэргийг шүүхээр хэлэлцэх эсэх талаар хуралддаг.

Улмаар Ч.Жавхлантад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, өнөөдөр буюу /2025-06-19/-ний 10 цагт шүүх хурал товлосон.

Ч.Жавхлантын хувьд /2025-10-28/-ны өдөр хохирогчийн ах цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан. Өдгөө долоон сар гаруй хугацаанд цагдан хоригдож буй юм.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлтэд хамаарах зүйл ангийг тодруулбал,

  • Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/,
  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

13.5 дугаар зүйл.Заналхийлэх

1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 Хүчиндэх

2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2025 09:47

НИЙГМИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСИЙГ ОЛНЫ ӨМНӨ ШҮҮЖ ХОРООХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХАР ТАМХИЧИН САДИСТ НӨХӨР ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙ ЯМАРТАЙ Ч АМЬД ҮЛДЖЭЭ ЯАЖ ТАМЛАСНЫГ НЬ МӨРДӨН БАЙЦААГЧ САЙН ТОДРУУЛСАН ГЭЖ НАЙДЬЯ.ГӨНӨӨХ РҮҮ НЬ УУСАН АРХИ ПИАВНЫХАА ШИЛИЙГ ЧИХНЭ ГЭЖ МУНАГТСАН Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ

Зочин
Зочин
6 сар 19, 2025 11:26
Reply to  Зочин

teneg m#laa mongol tsaaziin ylgui shuu

Uyanga
Uyanga
6 сар 19, 2025 11:14

Uyng

Uyanga
Uyanga
6 сар 19, 2025 11:15

Hatuu arga hemjee aw

Холбоотой мэдээ

Back to top button