УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хуулийн тайлбар: 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй НДШ-ийн хууль

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг өчигдөр байнгын хороогоор хэлэлцсэн. Улмаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.


Ямар өөрчлөлтүүд өргөн барив.

  • “19.5. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
  • “24.1.7. ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т заасныг зөрчсөн нь шүүх, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр тогтоогдсон бол.”
  • “32.2.1. энэ хуульд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан хүнийг ажиллуулсан, эсхүл гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;”
  • 3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах”, “хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалтын “гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах” гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтын “хоол, унаа, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, орон сууцны ашиглалтын төлбөр, тэдгээртэй адилтгах бусад орлого,” гэснийг тус тус хассугай.

Хуулийн төсөлд, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасахаар заасан. 

Уг хуулийн төсөл батлагдвал, дунджаар 254 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байна. Мөн 2025-2027 онд

  • ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508,
  • хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479,
  • ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371,

нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ.

Түүнчлэн макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг SVAR  буюу Structural Vector Autoregre загвараар тооцоход ДНБ эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун
Оюун
6 сар 19, 2025 15:18

НДШ-н дүнгээс чөлөөлөгдчихөөд ажлын байр нэмэгдүүлээгүй,эсвэл ц�##�ин хөлсөө нэмээгүй бол яах юм?!!Үр дүн нь ажил олгогчийг дэмжээд өнгөрнө гэсэн үг үү?!! (Тэдний ашгийг нэмэхээр зохицуулагдсан хууль гэж ойлгогдох уу?!!) хариуцлага нь юу юм?

Холбоотой мэдээ

Back to top button