Ж.Энхбаяр спикертэйгээ учраа ололцож, хуулийн төслөө яаралтай горим руу оруулж чадав

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай учраа ололцож, хуулийн төслөө явуулахаар боллоо.
Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг өмнө нь УИХ-аас буцаасан. Улмаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өчигдөр дахин өргөн мэдүүлсэн юм. Өнөөдрийн УИХ-ын Хуралдааны эхэнд уг хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжив.
Гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдсэн.
Жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мян.тн улаанбуудайн гурил буюу
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мян.тн,
- Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мян.тн,
- Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мян.тн,
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтоор 3.9 мян.тн улаанбуудайн гурилыг Оросын Холбооны Улсаас тус тус импортолсон.
Дотоодын үйлдвэрлэл 20 хувиар уналтад орсон гэж Ж.Энхбаяр сайд мэдэгдсэн.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aa novsh gej!tegeed guriliin mafiin zarc ugur tolgoi enxbayar yalj bgaa xeregvv!fizda
Энэ гөлөг гурилын мафид үйлчлээд байх шив дээ
Энхбаярыг огцруулья, ядарсан иргэдээ дарамт�##�ж доромжилж байдаг.
ДОТООДЫН УЛААН БУУДАЙГ ГУРИЛ БОЛГОДОГ АЦНУУДАА НЭГ КГ ГУРИЛЫГ 1200 ТӨГРӨГ БОЛГОЖ ЧАДАХ УУ? ЭС БӨГӨӨС ДАХИН ТАТВАРГҮЙ БОЛГООД ОРОС КАЗАКАСТАНЫ ГУРИЛААР МОНГОЛЫГ БҮРХҮҮЛЖ ХУВИЙН КОМПАНИ ШИГЭЭ ЯАМЫГ АШИГЛАЖ БАЫГАА СААРАЛ ТОЛГОЙТ ЭНХБАЯРЫГ ЧИНЬ ОГЦРУУЛЖ ГОВЬАЛТАЙ РУУ ТАРИА БРИГАДЫН ЗАСВАРЧНААР ЯВУУЛНА ШҮҮ