"ДЦС-3"-ын шатсан байшинг засахад 7, дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлэхэд ₮8.5 тэрбум шаардлагатай"

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/ ээлжит бус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатар манай яаманд ажилласан. Өнөөдөр ДЦС-3" ТӨХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр манай яамны ТНБД Н.Тавинбэхийг томиллоо. Ослын талаар та бүхэнд өмнө нь мэдээлэл өгсөн учир асуултад хариулъя" гэлээ.
-"ДЦС-3" ТӨХК-ийн засварын ажлын үнийн дүн хэд болох вэ, гуравдагч хөршүүдээс засах сонирхлоо илэрхийлсэн үү?
-"ДЦС-3" ТӨХК-ийн есдүгээр генератор дээр осол гарсан. Осол гарсан шалтгаан тодорхойгүй байна. Тагнуул болон цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гурав хоногийн өмнө цагдаагаас осол гарсан хэсэгт нэвтрэх зөвшөөрөл өгсөн. Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг ажиллаж байна. Гэмтсэн 9-р генераторыг ойрын хугацаанд тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт дор задална. Шалтгаан нь ирэх долоо хоногт гарах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Турбо генераторыг уураар тэжээж байсан зуух харьцангуй гайгүй байгаа. 2025-2026 оны өвөл дулаан, цахилгаан хослон ажиллаж байсан горимыг зөвхөн дулаан үйлдвэрлэх горим руу шилжүүлнэ. Үүнд 8.5 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо бий. "ДЦС-3"-ын байшингийн хэсэгт гал гарч, сүйдсэн. 7 тэрбумаар засварлах тооцоо бий. Ингээд эхний ээлжид 15.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөөе ЧОЙЖИЛСҮРЭН ГЭХ ЭТГЭЭДЭЭ НААД 15-ХАН ТЭРБУМ ТӨГРӨГ ЧИНЬ НЭЭГ ИХ СҮРТЭЙ МӨНГӨ БИШЭЭ. САЯ ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ НӨГӨӨ ЯАМГҮЙ 3 САЙДАА ЦОМХОТГОО БИЗДЭЭ. ТЭГЭХЭЭР ТЭР НӨХДИЙН ЗӨВХӨН ЦАЛИН УРСГАЛ ЗАРДЛЫН МӨНГИЙГ Л НААД ШАТСАН БАЙСАН, ШАТСАН ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ БАРИХ, ХУДАЛДАЖ АВАХАД ЧИНЬ ХАНГАЛТТАЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭЭ. ТЭНЭГ ХҮНТЭЙ ЯРЬЖ БАЙГАА ЮМ ШИГ БИТГИЙ ДЭМИЙРЭЭД БАЙ.
choijisuren aluurchin say shaadag 550 terbumaasaa gargaachee