Гадаад мэдээ

Монголын гуйлтаар БНСУ ашиглах хугацаа дууссан түргэний тэрэг, Япон зассан галын машинаа хандивлав

Одоог хэр нь хөдөөгийн сумуудад тусгайлсан түргэний машингүй. Эмнэлэг болгонд гуйж, бензин хийгээд явдаг нэг фургон л бий. Мөн тэдгээр сумд галын машины барааг ч хараагүй.

Гэтэл энэ онд л гэхэд галын машингүйн улмаас Төв аймгийн Жаргалант суманд гурван хүүхэд байшинтайгаа шатсан харамсалтай үйл явдал болов. Мөн ОБЕГ-ын гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн ядмаг байдал анхаарах сэдэв болсон хэвээр байна.

Уг нь алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалж эмнэлэг ч тэр, онцгой байдал ч тэр тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй. Уг асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байгаа ч салбаруудад өөрчлөлт орсонгүй.

Тэгвэл энэ жил мөн буурай оронд үзүүлэх тусламжийн хүрээнд БНСУ ашиглалтын хугацаа дууссан түргэний тэргээ Монголд хандивлаж буй, Япон мөн ашигласан галын машин болон түргэний тэргээ засварлаж Монгол Улсад бэлэглэж байгаа талаар тухайлсан улсуудын хэвлэлд мэдээ цацжээ.


Энэ талаар Өмнөд Солонгосын хэвлэлд:

БНСУ-ын Со-гу, Пусан Монгол улсын Хөвсгөл аймагтай түргэн тусламжийн автомашиныг үнэ төлбөргүй хандивлах гэрээ байгуулж, ашиглалтын хугацаа хэтрүүлсэн дүүргийн түргэн тусламжийн автомашиныг Хөвсгөл аймагт бэлэглэлээ гэж тус улсын newsfreezone сайт мэдээлэв.

Хандивын гэрээг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд машин бэлэглэх ёслолд Гон Хан Сү, эрүүл мэндийн төвийн удирдлагууд, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй орон нутгийн төлөөлөгчид оролцжээ.

Энэхүү түргэн тусламжийн автомашиныг Хөвсгөл аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу хандивласан. Тус машин нь хууль ёсны ашиглалтын хугацаагаа хэтрүүлсэн байгаа бөгөөд эмнэлгийн дэд бүтэц муу, яаралтай тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа Монгол Улсын яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулахад тус дөхөм болно гэж үзэж байна.

Хариуд нь тус аймагтай эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох бизнесийн гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа гэж мэдээлэв.


Харин японы хэвлэлд:

Изүнокүни хот Монгол Улсын Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт галын насосны машин, түргэн тусламжийн хоёр автомашин бэлэглэнэ. Найрамдал хотын гэрээ байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд уг тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсад ашиглах зорилгоор зүүн талдаа жолооны хүрдтэй болгож шинэчлэн засварласан байна.

Тус дүүргийнхэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс автомашинуудыг шилжүүлэх хүсэлтийг өнгөрсөн жил гаргасан.

Хотын захиргаа ГХЯ-ны “Өвсний үндэс” хүний ​​аюулгүй байдлын буцалтгүй тусламжийг сэргээн засварлах, тээвэрлэх зардалд зориулж ойролцоогоор 8.5 сая иен зарцуулсан бөгөөд эдгээр машинуудыг хандивлахаар шийдсэн байна. Хандивын ёслол энэ сарын 17-нд болсон бөгөөд НИТХ-ын Олон улсын харилцааны зохицуулагч оролцож, “Би маш их баяртай байна. Нутгийн иргэд ч үүнийг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн гэж тус улсын yomiuri сайт мэдээлэв.


Ингэж манай улс ашиглалтад дууссан машин авах хүсэлт явуулж авдаг талаар гаднын хэвлэлд мэдээлж байхад, тоног төхөөрөмж, галын машин дутмаг ОБЕГ хурлын заалаа 450 сая, суудлын автомашинууд 9 тэрбумаар авах тендер зарлаж сууна. Харин эрүүл мэндийн байгууллагын хувьд энэ онд 60 тэрбумаар тоног төхөөрөмж авахаар тусгасан ч аваагүй тул санхүүжилтийг нь буцааж байгаа аж.

Холбоотой мэдээлэл:

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 21, 2025 09:41

Ш�##� Онигоотой юм! Япон, Солонгосын хугацаа нь дууссан техникийн авъя гэж гуйдаг юм байхдаа? Нөгөөдүүл нь хаях гэж байсан машинийг нь авья гэхээр азны юм өг, өг монгол руу ачуул гэдэг л юм байна.

Их наран
Их наран
6 сар 21, 2025 10:01
Reply to  Зочин

Онигоо биш, та нарын тавилан юм

Зочин
Зочин
6 сар 21, 2025 14:29

Ялгаагүй чиний ч тавилан

Их наран
Их наран
6 сар 21, 2025 10:00

Айлын цэвэрхэн эдэлсэн юмбг авахад болно
Шинэ юм гэж хошуурч байхааар

Зочин
Зочин
6 сар 21, 2025 10:20

Төсвөөс гарч бгаа зардлын гүйцэтгэлийг ямар байгууллага Хянадаг ш�##�гадаг юм бол Хян�##�таа бхгүй болгочоод дураараа байдаг бишүү

иргэн
иргэн
6 сар 21, 2025 10:32

дандаа л царай �##�даж гуйлгачин шиг байх юм даа нэг чөөдтэй мэдээ байхгүй шүү

Доржоо
Доржоо
6 сар 21, 2025 10:52

Энэ онцгой байдлын дарга нэртэй хулгайчдыг �######�уул

Зочин
Зочин
6 сар 21, 2025 11:56

Гэтэл Соёлын яам нь 1.4 их наяд төгрөгийн төсвөөр гараа угааж байна ш дээ

Баялагын эзэд
Баялагын эзэд
6 сар 21, 2025 12:46

Бид өөрсдөө маш баян сайхан орны Баялагын эзэд байтлаа царай �##�даж хүний хаях гэж байсан хуучин гологдол авчихаад юунд нь баярлах вэ дээ.Бидний баялагыг тэгэхэд гадныхан зүгээр л зөөж байна шүү дээ.Сэрээчээ наад ядуу нойрноосоо

Иргэн
Иргэн
6 сар 21, 2025 12:53

МАН-АН-Н мафиууд нь улс орны баялагийг гадагш нь зөөгөөд 30- жил болж байдаг!!! Улс Монгол маань Дэлхийн гуйлагчин орноор цоллуулаж байдаг улны Монголчуудын заяа юм даа!!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 21, 2025 13:01

Авилгачид ичихгүй юм.

Зочинзочин
Зочинзочин
6 сар 21, 2025 13:16

Монгол улс том газар нутагтай 21 аймаг 300 гаруй сумтай, эдийн засаг сул, өөрсдөө автомашин үйлдвэрлэдэггүй учир г�##�, эмнэлэгийн машин хүрэлцэхгүй нь үнэн. Нэрэлхэх хэрэггүй. Үнэгүй юмыг авч хэрэгцээгээ хангаж л байв�##� эдийн засаг хүчирхэг болох цаг ирнэ дээ.

иргэн
иргэн
6 сар 21, 2025 13:22

Ардчил�##�д шилжээд улам дордов, Хулгайч авилгачи Улс орноо тоногчид Гэмт хэрэгтэнгүүд Төр барьж байгаа цагт Улс орон маань хэзээ ч Хөгжихгүй,

Зочин
Зочин
6 сар 21, 2025 13:24

MANAI BAYACHUUD DELHII ENTEI YADUU ULNIIH NI BAS DELHII ENTEI BNA DAA GAZAR TENGER SHIG NOGOO IH HURLIIN GISHUUN SAID NARAAR TUUJ HAICHLUULAACH TEGVEL BUR HAI GARIGRUU MEDEELLEED HAR GARIGAAS TUSLAMJ IRNEEEEEEEE?????

Зочин
Зочин
6 сар 21, 2025 13:44

Ингэж гулагчилж байхаар авлигаа устгаад шинэ машин аваачээ

Зочин
Зочин
6 сар 21, 2025 13:49

Монгол улсыг хогийн цэг болгохоо боль самарсайханы хийж бгаа ажил уу

Зочин
Зочин
6 сар 21, 2025 14:02

Хог цуглуулахаа хэзээ болих бэ

Зочин
Зочин
6 сар 21, 2025 14:07

Улс орны нуур царай нь энэ…гадаад яамны «дипломатчид» мэргэшсэн гуйлгай гуйгчид байдагийг мэднэ…ер нь �##�ь соц.уеэс л тийм байсан…хамгийн ядуу хогжилгуй улс…вьетнам хажууд нь 30 жилийн дотор Азийн Бар болчихлоо

Хот
Хот
6 сар 21, 2025 14:15

МАН тайгаа байгаад л бай!!

Irgen
Irgen
6 сар 21, 2025 14:24

Gadaad ornii hugtsaand duussan galiin mashin bas emnelegiin mashin tsagdaagiin mashinudiig oruulj irj mashin tereg ni hureltsehgui bga aimag sumanda ugch bmar yuma hudala baahan tender gej mungu husaj bhar er em darga naraa ulsiin munguur togolj bhar gadiin iim hugtsaan duussan mashinudiig buh sum aimagtai taraah heregtei teguul ulsiiin mungu ureh ni baga shde tamine

Зочин
Зочин
6 сар 21, 2025 14:31

Нам дагасан өлөнгүүд нь төсвийн мөнгийг нь идчихээд ичихгүй гуйлга гуйгаад л аргагүй л цайрсан хулгайчууд

НааЗочин
НааЗочин
6 сар 21, 2025 14:32

Баялгыг нь базчихсан бааварууд хүчээ үзүүлэх гэж жагса�##�, сонгуульд хамаг мөнгөа зарна, Баялгийн мэдэлгүй төр нь ажлаа явуулах гэж хаягд�##� гологдол гуйж хамаг нэрээ барна.

Ган
Ган
6 сар 21, 2025 14:38

ОБЕГ 450 саяаар хурлын за�##� барьж байхаар тоноглолдоо анхаарв�##� зүгээр биш үү 9тэрбумаар зориул�##�тын машин тэрэгээ авб�##� ч яахав дарга нар нь суудлын машин аваад тансаглачихв�##� л хэцүү л юм болох байх даа дарга нар нь аймаар хөрөнгжсөн юм байна лээ яг доор нь байдаг энгийн харуул манаа хийдэг хүмүүс нь ц�##�ин нь маш муу байдаг штээ тэгсэн мөртлөө өвс тэжээл татах хамаг л муу муухай юманд дайчилдаг юм

Холбоотой мэдээ

Back to top button