Энэ жилдээ хийгдэхгүй 14,400 цомхотголыг Б.Жавхлан яагаад эрт зарлаж попров

14,400 төрийн алба хаагчийг цомхотгох ажлын төлөвлөгөө Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед зурагдаж, Г.Занданшатарын ЗГ шууд зарласан тухай бид хөндсөн.
Энэ тухай жишээ нь Сангийн сайд Б.Жавхлан баасан гарагийн /2025.06.18/ Засгийн газрын хуралдааны үеэр "Төрийн албан хаагчдын тоог 2026 онд есөн хувиар бууруулах тогтоолыг УИХ баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажил энэ удаагийн тодотголоос эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Түүний үгнээс одоо хоёр долоо хоногийн дараа гэхэд батлагдчих төсвийн тодотголоос төрийн алба хаагчдын цомхотгол эхэлчихнэ гэж ойлгогдож байна. Гэхдээ тэгэх боломжгүй аж.
Учир нь, "Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл"-д 2026 оноос нийт төрийн албан хаагчийн тоог дараах байдлаар бууруулахаар тодорхой тусгасан байдаг. Үүнд,
- Төрийн захиргааны албан хаагчдыг 10 хувиар бууруулж, 2153 хүнийг,
- Тусгай албыг 25 хувиар бууруулж, 12270 хүнийг,
- Төрийн үйлчилгээний албыг 9 хувиар буруулж, 3658 хүнийг,
- Улс төрийн албыг 9 хувиар бууруулж, 340 хүнийг тус тус чөлөөлнө гэсэн тооцоолол тусгажээ.
Тэгэхээр энэ 2025 онд цомхотгох ажил хэрэгжихгүй. Харин 2026 оноос эхний 3 мянган төрийн албан хаагчаар цомхотголын ажил эхлэх чигтэй байна. Цаашлаад 2027, 2028 онуудад үргэлжилнэ. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан одоогийн төсвийн тодотголоос эхлээд шууд хэрэгжиж эхэлнэ гэж яагаад худал ярих болов. Ерөнхий сайддаа таалагдах гэсэндээ ийн ярив уу ч гэж таамаглахад хүргэж байна.
Мөн зарим сайд нар ч Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, "Манай яамны төсвөөс дөрөв орчим тэрбумыг танахаар байна. Түүнчлэн 533 ажилтныг цомтгохоор байна" хэмээсэн. Түүнчлэн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, "ЭЗХЯ 28 газар, хэлтсийн даргатай, арвыг нь татан буулгана" гэсэн. Тодорхой он хэлээгүй. Ямартай ч яамддаа цомхотгол хийнэ гэж дуугарах, попрох сайд нар ч нэмэгдсээр байна.
У.УЯН
-Энэ талаар бидний өмнө нь хүргэсэн нийтлэлийг доорх линкээр уншина уу-
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дуракууд өөрсдөө элдвийн Үндэсний хороо, зөвлөл ,ажлын �##�ба гэж давхардсан орон тоотой бүтэц байгуулсанаа татан буулгах ёстой шүү
Улсыг хорлогч нь сангийн сайд жавхлан уу Оюука юу
Энэ жавхлан одоо улсыг хорлохоо зогсоо тодотгол гүй хийх болоогүй гэсээр байгаад тартагт нь тулгасан