Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи, Украин хоёр зэвсгийн хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцлоо

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нар даваа гарагт /2025.06.23/ уулзахдаа зэвсгийн хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсон байна. Хоёр улсын удирдагчид мөн Их Британид бэлтгэгдэж буй Украины цэргүүдтэй уулзжээ.

Стармер “Украин, Их Британи анхны удаа цэргийн хамтарсан үйлдвэр байгуулах гэж байгааг өнөөдөр мэдэгдэхэд сайхан байна. Энэ нь Украинд туслахын төлөө бидний хийж чадах зүйлийг нэмэгдүүлсэн томоохон алхам болно” гэсэн юм. Зеленский түүнтэй хамт мэдэгдэл хийхдээ энэхүү тохиролцоо нь хоёр үндэстний харилцааг бэхжүүлэхэд тусална хэмээж, Их Британи дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлсэн байна.

Энэхүү тохиролцоо нь ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Өнгөрсөн нэгдүгээр сард Стармер Украинд айлчлахдаа хоёр улсын батлан хамгаалах болон соёлын харилцааг гүнзгийрүүлэх 100 жилийн түншлэлийг тогтоосон юм. Зеленский айлчлалаараа Стармертэй уулзсанаас гадна III Чарльз хаан, парламентын дээд, доод танхимын спикеруудтэй хэлэлцжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button