Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ Тайванийн ерөнхийлөгчийг тэрслүү үзэл түгээгч, дайсагнагч гэж шүүмжлэв

БНХАУ-ын эрх баригчид даваа гарагт /2025.06.23/ мэдэгдэл хийхдээ Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэг тэрслүү үзэл түгээгч, өдөөн хатгагч, дайсагнагч гэж буруутгасан байна. Лай Чинтэ ням гарагт “Тайвань бол мэдээжийн хэрэг тусгаар улс. Үүнийг батлах түүхэн баримт, хууль зүйн үндэслэл бий” гэж хэлсний улмаас Бээжин ийнхүү дургүйцжээ.

Бээжин Тайванийг Хятадын салшгүй хэсэг гэж үздэг. Эрт дээр үеэс эхлээд л Тайвань Хятадад харьяалагдаж ирсэн гэж мэдэгддэг юм. Тиймээс тус арлыг улс гэж хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Ерөнхийлөгч Лай Чинтэ болон түүний засгийн газар энэ байр суурийг нь эрс үгүйсгэж, няцаадаг. Энэ асуудлаар Бээжинтэй хэлэлцээ хийх санал Тайвань хэд хэдэн удаа тавьсан ч БНХАУ татгалзаад буй. Хятадын эрх баригчид Лай Чинтэг тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлагч гэж тодорхойлсон.

Лай Чинтэ ням гарагийн орой хэлсэн үгний хариуд БНХАУ-ын Тайванийн асуудал эрхэлсэн газар мэдэгдэл гаргаж, түүхийг зориуд гуйвуулан Тайванийн тусгаар тогтнолын тухай үзэл суртлыг тарааж байна гэжээ. Мөн “Тайвань улс байсан үе түүхэнд хэзээ ч байхгүй” хэмээн тус газар мэдэгдсэн юм.

Тайванийн асуудал эрхэлсэн газар мэдэгдэлдээ “Энэ бол Тайванийн тусгаар тогтнолыг шууд тунхагласан, хоорондын харилцаанд хагарал үүсгэхийг санаатай оролдсон үйлдэл. Худал ташаа, алдаа дутагдлаар дүүрэн тэрслүү үзлийн цуглуулга бүхий үгс байлаа” гэжээ. Тус газар нэмж “Түүх, бодит байдал, хууль зүйн үндэслэлд нийцэхгүй, Лай Чинтэгийн зохиомол гүтгэлгүүд түүхийн хогийн саванд орно” хэмээсэн байна.

Хариуд нь Тайванийн эх газрын бодлогын зөвлөл мэдэгдэл гаргаж, “Ерөнхийлөгч Лай Чинтэ зүгээр л түүхэн үнэнийг хэлсэн. ‘Тайвань эртнээс Хятадынх байсан’ гэх Бээжингийн мэдэгдэл ямар ч үндэслэлгүй, зохиомол худал зүйл” гэжээ. Мөн “БНХАУ-ын эрх баригчид бодит байдлыг хүлээн зөвшөөрч, Тайвань болон Хятадын харилцаа тэгш бус биш, бие даасан тусдаа талууд гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

1949 онд Хятадын иргэний дайнд Мао Зэдун удирдсан коммунистууд ялснаар Үндэсний Засгийн газар Тайвань руу дүрвэсэн. Ерөнхийлөгч Лай Чинтэ “Тайваний иргэд л өөрсдийн ирээдүйг шийдэх эрхтэй. БНХАУ хэзээ ч Тайванийг захирч байгаагүй учраас биднийг төлөөлөх, нэхэмжлэх эрхгүй” гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд Бээжин Тайваньд үзүүлэ буй цэрэг болон улс төрийн дарамтыг улам нэмэгдүүлэх болсон билээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button