2032 онд томоохон хэмжээтэй солир сартай мөргөлдвөл дэлхий рүү хэлтэрхийнүүд шидэгдэж магадгүй

2032 онд томоохон хэмжээтэй солир сартай мөргөлдвөл дэлхий рүү хэлтэрхийнүүд шидэгдэж магадгүй гэдгийг судлаачид мэдэгджээ. Хэрвээ хэлтэрхийнүүд шидэгдвэл хиймэл дагуулуудад эрсдэл учрахаас гадна гайхалтай тод солирын бороо үүсэх магадлалтай юм.
2024 YR4 нэртэй солир энэ оны эхээр олны анхаарлыг татсан. Учир нь дуран авиагаар ажигласны дараа тус солир дэлхийтэй мөргөлдөх магадлал 3 хувьтай гарсан юм. Хожим нь дахин ажиглалт хийхэд 53-67 метр өргөнтэй тус солир дэлхийг мөргөх магадлал 0.0017 хувь болж буурчээ. Гэхдээ сар дээр унах магадлал байгааг эрдэмтэд тодорхойлсон байна.
НАСА-гийн Жэймс Уэбб телескопоос авсан мэдээллээр бол солир сарыг мөргөх магадлал 4.3 хувь байгаа юм. Тэгвэл Канадын их сургуулийн судлаачид энэ сард нийтэлсэн судалгаа 2024 YR4 солир сартай мөргөлдвөл дэлхий рүү хэлтэрхийнүүд шидэгдэж болзошгүйг харуулжээ. Тэд компьютерын загварчлал гаргаж, солир сарыг мөргөвөл 1 км диаметртэй хонхор саран дээр үүснэ гэж тооцоолсон юм. Мөргөлдөөнөөс үүссэн хэлтэрхийнүүд хэдэн хоногийн дараа дэлхийн агаар мандалд орж ирж магадгүй гэдгийг эрдэмтэд тус загварчлалаараа тогтоосон аж.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.