НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилж, Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тэгвэл тэд өнөөдөр /2025.06.24/ үүрэгт ажлаа хүлээн авсан байна.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын төрийн алба бол нэр хүндтэй, шударга, мэргэшсэн байх ёстой. Энэ бол төрийн албанд ажиллаж буй хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Төрийн байгууллагууд ард түмэнд чиглэсэн, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагагүй байдлыг арилгахын төлөө ажиллах учиртай. Шинээр томилогдож буй гишүүд өмнө нь төрийн албанд ажилласан, мэргэшсэн, туршлагатай хүмүүс байна. Та бүхнийг төрийн албаны шинэ шатанд өндөр зорилго өвөртөлж ирсэн гэж ойлгож байна. Албан тушаал бол эрх мэдэл бус, хариуцлага юм" хэмээжээ.

Төрийн албаны зөвлөлд шинээр томилогдсон гишүүдийн тухайд, Ц.Амартөгс нь эдийн засагч, төрийн удирдлагын магистр, төрийн албанд 25 жилийн туршлагатай, Б.Төгсцэнгэл нь эрх зүйч, төрийн албанд 15 жил ажилласан, Л.Золзаяа нь эрх зүйч, олон улсын худалдааны магистр, төрийн албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button