С.Ганбаатар гишүүний асуудлаар АН-ын бүлгийн гишүүд дараах байр суурийг илэрхийллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн гэрт нэгжлэг хийсэн асуудлаар АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-АН бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авч, хуралдаад сая тарж байна. Нэгдүгээрт, УИХ-аар хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуультай санал зөрөлдөх зүйлс байсан учир уг асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийллээ. Хоёрдугаарт, С.Ганбаатар гишүүнээс нэгжлэгийн талаар мэдээлэл авч, ярилцлаа. Ер нь сүүлийн үед үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг гүтгэж, тролл армиар дайрдаг, доромжилдог. Зөрүүтэй байр суурь илэрхийлснийг нь хуулийн байгууллагаар шалгуулдаг байдал төгөлдөржиж, ардчилал гажуудаж байгааг та бүхэн бас харж байгаа байх. С.Ганбаатар гишүүний асуудал дээр хуулийн байгууллага өнөө, маргаашгүй гарч ирээд ямар нэг тайлбар, үндэслэл хэлэх байх. Тайлбар нь юу ч байсан цаана нь улс төр явж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Энэ бол зөвхөн нэг гишүүний асуудал биш. Парламентын ёс, дархлаа алдагдаж байгаа юм биш биз гэх эргэцүүлэл байна. Тиймээс АН бүлэг нэг гишүүний асуудлаас гадна парламентыг хамгаалах нэгдсэн байр суурийг илэрхийлж, улс төрийн мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж тогтсон.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-У.Хүрэлсүхээ. Танаас Монголын парламентын дархлааг хамгаална. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр үнэний төлөө үг хэлсэн гишүүдийг дарамталж хуулийн байгууллагуудаар дамжуулан дээрэлхдэг явдлыг зогсооно. Би яах вэ. Өнөөдөр ажиллаж байгаа олон залуу гишүүд, ирээдүйд сонгогдох гишүүдийн төлөө парламентын дархлааг хамгаалахаар хэвлэлийн хурал хийж байна. У.Хүрэлсүх та хуулийн байгууллагуудыг хувийн хамгаалалтын алба шиг ажиллуулж болохгүй. Чиний өөдөөс үг хэлсэн хүмүүсийг дарамталдаг байдлыг хэрхэвч тэвчиж болохгүй. Энэ бол засаглалын хямрал.
У.Хүрэлсүх чи ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардаж авсан. Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бас луйвардаад, бүгдийнх нь хөлийг өшиглөж байгаад наадам зохион гэж байгаа бол худлаа. Болохгүй гэж би үзэж байна. Миний ойр тойрныхныг барьж, хориод зовоож байгаа. Гэхдээ би өнөөдөр үүнийг ярихгүй. Парламентын дархлааны талаар ярина. У.Хүрэлсүхээ 14 тэрбумыг чинь би яриагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нийт ард түмний зарц гэж би ойлгодог.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Нэг л үг хэлмээр санагдаж байна. Аль ч Үндсэн хуульд парламентын ардчилал бүхий улс оронд парламентын дээр мөрдөгч нар нь гардаггүй юм. Хуулиа дэвсэлж, хуульгүйгээр хэн нэгэн улс төрчийн нөмөр нөөлөг дотор хуульгүйгээр авирлаж болдоггүй юм. Парламент хуулийн байгууллагуудыг хуулийнх нь хүрээнд ажиллуулах хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Аль ч улс оронд парламентын дархлаа гэж гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газарт байгаа хамгийн хүчтэй хэрэгсэл хуулиас айлгүй үзэл бодлоо илэрхийлдэг парламентын гишүүдийн яриаг хэлдэг.
Өнөөдөр парламентын гишүүдийг дуугүй байлгах гэж хуулийн байгууллагаар айлгаж байгаа бол энэ гэмт хэрэг. Тиймээс энэ бусармаг үйлдлийг зогсоохын тулд АН-ын бүлэг зогсоно.
АН-ын нарийн бичгийн дарга Н.Ганибал:
-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой УИХ-ын гишүүн болон жирийн гишүүдийг улс төрийн шалтгаанаар шалгах, хуулийн байгууллагаар дамжуулан ял оноож байна. Энэ нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, манай намын нэр дэвшигчдийн боломжийг буруулж байгаа мэт харагдаж байна. Үүнийг С.Ганбаатар гишүүнд тохиолдож буй уг үйл явдал тодорхой болгож байна. С.Ганбаатар гишүүн гурван асуудал дээр маш тодорхой байр сууриа илэрхийлсэн.
- Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг дахин зургаан жилээр сонгохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгүй.
- Хоёрдугаарт, Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй юм байна. Энэ асуудал дээр анхаараач.
- Гуравдугаарт, Ураны асуудал дээр УИХ-ын гишүүний хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн.
Энэ асуудлуудыг тойроод С.Ганбаатар гишүүний эргэн тойронд байгаа хүмүүсийг шалгах, хорих зэрэг асуудал гарч байгаа. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл шаардлага гаргаж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Энэ муу с�##�ааны дарга чинь нөгөө цэрэг дэглэж бсан �##�ь з�##�уу үеийнхээ сэтгэлгээ арга барилаар л Ерөнхий лөгчийн ажлыг хийгээд бна ш дээ !!!
Энэ хүн ХҮРЭЛСҮХТЭЙ Л ХАРГАЛДАЖ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЭД БАЙНАА ДАА ЗҮГЭЭР Л ШАЛГУУЛЧИХ ХАРИН ТА ЕРӨНХИЙЛӨГЧИД САНААРХАЖ ХЭРЭГГҮЙ ИЙМ ОЙВОРГОН ХҮН, ОЛОН НАМ СОЛЬДОГ БАРЬЦГҮЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД САНААРХААД ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ШҮҮ