Гадаад мэдээДЭЛХИЙ

Юн Сок Ёл өөрийг нь цагдан хорих хүсэлтийг хууль бус гэж эсэргүүцлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өөрийг нь цагдан хорих хүсэлт прокурорууд мэдүүлснийг хууль бус зүйл гэж үзэхийг шүүхээс хүссэн байна. Прокурор Чо Юн Сукийн баг мягмар гарагт /2025.06.24/ Юн Сок Ёлыг цагдан хорих зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан юм. Тэгвэл ийм хүсэлт гаргасан нь хууль зөрчсөн, хууль дүрмийн үндэслэлгүй, өмгөөлөл авах эрхийг нь зөрчсөн хэрэг гэж Юн Сок Ёлын өмгөөлөгч мэдэгджээ.

Юн Сок Ёлын өмгөөлөгч нар энэхүү хүсэлтийг Сөүл хотын төв дүүргийн шүүхэд мэдүүлсэн юм. Тус шүүх Юн Сок Ёлыг цагдан хорих зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Юн Сок Ёл нэгдүгээр сарын эхээр түүнийг баривчлах тушаал гаргасныг хориглож, цэргийн онц байдал зарлах үед зэвсэгт хүчний командлагч нартай утсаар холбогдсон баримтыг устгахыг Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд даалгасан гэж Чо Юн Сук прокурор үзэж байгаа юм. Ийм учир цагдан хорих зөвшөөрөл өгөхийг Сөүлийн төв дүүргийн шүүхээс хүссэн байна.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button