УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Заншатарын Элчин сайд нартай хийсэн цахим уулзалтад А.Төмөр зөвлөхөө оролцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.24/ Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайд нартай цахим уулзалт хийж, чиглэл өгчээ.  

Уг уулзалтад эхнэр нь амиа алдсан хэрэгт нэр холбогдоод буй Тайландын элчин сайд А.Төмөр оролцсон эсэх нь анхаарал татав.

Учир нь, түүний эхнэр амиа алдсан болон гэр бүлээс гадуурх харилцаа нь ил болж, газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлээд буй.

Гэвч Ерөнхийлөгч А.Төмөрийн асуудлыг УИХ-аар оруулж ирэлгүй нэг сар болж байгаа билээ. Түүнчлэн ирэх долдугаар сард А.Төмөрийн элчин сайдаар суух хугацаа дуусаж байгаа юм.

Тиймд эл асуудлуудтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөр Ерөнхий сайдын уулзалтад оролцсон эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад, “Тайланд улсаас Элчин сайдын зөвлөх нь уулзалтад оролцсон” гэлээ.

Хэргийг сануулахад,

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.

Хэргийг өдгөө Бангкок хотын Тонглорын цагдаагийн газар шалгаж буй.

Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, утсыг нь нуусан, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд анхаарал татаж байгаа билээ.

Холбоотой мэдээлэл:

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button