Бизнес мэдээ

ХААН Банкны тэтгэврийн зээлийн хугацаа уртаслаа

ХААН Банк тэтгэвэр авагч харилцагчдынхаа зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс тэтгэврийн зээлийн нөхцөлөө илүү уян хатан болгож, 24 хүртэлх сарын хугацаатай олгож эхэллээ.

Ингэснээр тэтгэвэр авагч харилцагч ХААН Банкны салбар нэгж болон цахим сувгаар хандан өөрийн санхүүгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэтгэврийн зээлийг 24 хүртэлх сарын хугацаатайгаар хурдан шуурхай авах боломжтой боллоо. Тэтгэврийн зээлийг онлайнаар авах зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД:

  • 1. Тэтгэврийн зээлийг хэзээнээс эхэлж 24 сараар авч болох вэ?

Та 2025 оны 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийг өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, нэгжид хандан авч болохоос гадна Киоск машин болон цахим сувгаар 24 хүртэлх сараар авах боломжтой болсон.

  • 2. Зээл олгож буй хугацаанаас хамаараад зээлийн хүү нь өөр өөр байх уу?

Тийм ээ. Зээлийн хугацаанаас хамааран зээлийн хүүг өөрөөр тогтоодог. 12 хүртэлх сарын хугацаатай тэтгэврийн зээл бол зээлийн хүү жилийн 16.8% (сарын 1.4%), 13-24 сарын хугацаатай бол зээлийн хүү жилийн 18.0% (сарын 1.5%)-иар бодож олгогдоно.

  • 3. Өмнө нь 18 сараар 100% зээл авсан харилцагч нэмээд зээл авч болох уу?

Хэрвээ та 18 сараар 100%-иар тэтгэврийн орлогоо тооцуулан зээл авсан гэж бодъё. Одоогийн шинэчилсэн нөхцөлөөр буюу 24 сараар 50%-иар тогтох боломжит зээлийн хэмжээнээс харилцагчийн өмнөх авсан зээлийн үлдэгдэл бага байгаа тохиолдолд зөрүү дүнгээр нэмэлт зээл авах боломжтой.

Жишээ нь: Харилцагчийн сарын тэтгэврийн орлого нь 689,000 төгрөг бөгөөд 2025 оны 2-р сард 18 сарын хугацаатай 100%-ийн өр, орлогын харьцаагаар тооцуулан 10.9 сая төгрөгийн зээл авсан гэж тооцъё. Энэ харилцагчийн хувьд өнөөдөр шууд нэмэлт зээл авах боломжгүй, зээлээ төлж явсаар 2025 оны 10-р сараас нэмэлт зээл авах эрх нь үүснэ.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 25, 2025 12:11

АХМАДУУДАД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ МЭЭЛ ГЭЖ ТЭНЭГЛЭХЭЭ БОЛЬЦГОО БАНКИРУУДАА, ЭРХ БАРИГЧИДАА. ЗҮГЭЭР Л 2 ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААНЫ ТЭТГЭВРИЙГ НЬ ЯМАРЧ ХҮҮГҮЙГЭЭР УРЬДЧИЛААД ОЛГОЧИХ. ТЭГЭЭД ТЭР ХОЁР ЖИЛИЙНХЭЭ ХУГАЦААГ ДУУСГАЛГҮЙ МАЖИЙЧИХ ЮМ БОЛ ТЭТГЭВРЭЭ УРЬДЧИЛЖ АВСАН ХУГАЦААГ НЬ ДУУСТАЛ АМЬД МЭТ БАЙЛГАЖ БАЙГААД ТЭР БАНКИЙГ ЯМАРЧ АЛДАГДАЛГҮЙ БОЛГОХОД БОЛОО ШДЭЭ. ИЙМ ЮМ СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ТЭНЭГҮҮД ДАРГЫН СУУДАЛД ЗАЛАРЧИХААР БҮХ АХМАДУУД СТРЕСТЭЭД ҮХЭХ ХУГАЦЦАА НЬ НААШИЛДАГ ЮМ БАЙНА.

Зочин
Зочин
6 сар 25, 2025 14:45

24 сараар өгөх хугацаа нь хэзээ дуусах юэ

Зочин
Зочин
6 сар 25, 2025 14:58

ingej tetgewriin heden hugshchvvliig shulj bgagaa medej bga uymu vgvi uymu ed chin nasaaraa hudulmurluj ulsd tulsun munguu butsaagaad hvvtei bolgoj awch bga hvmvvs tetgewriin heden hugshchvvliin mungiig idej uuchihaad hudlaa hudlaa yanz bvriin shiidwer gargaj heden hugshchvvliig ingej zowooh gej dee

Зочин
Зочин
6 сар 25, 2025 15:00

Инээдтэй юмаа 50% 8268000 байдгийн биш үү тэгтэл 6900000 дээд эрх гэх шиг

Холбоотой мэдээ

Back to top button