#2: Хоёр ББСБ-тай Д.Сүндий 13 барьцаалан зээлдүүлэх газрынхаа ихэнхийнх нь зөвшөөрлийг 2021, 2022 онд гаргуулжээ

Бид өмнө нь арилжааны банкуудыг ББСБ-д зээл олгохыг хориглосон тул Д.Сүндий "Чингис хаан" банкийг авахаар санаархаж байгаа тухай хөндөж хүргэсэн билээ. Энэ удаад ХОЁР банк бус санхүүгийн байгууллага, 13 барьцаалан зээлдүүлэх газраар үйл ажиллагаа явуулж байгаа тухай хөндөнө. Ингэхдээ яаж энэ олон барьцаалан зээлдүүлэх газрынхаа зөвшөөрлийг авсан нь илүү анхаарал татах асуудал юм.
Хураангуй:
- Хоёр ББСБ, 13 барьцаалан зээлдүүлэх газартай. Группийн бүтцээр биш бие даасан байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй нь татварын хариуцлагаас зайлсхийх оролдлого байж болзошгүй.
- ББСБ-ынхаа үйл ажиллагааг эхлүүлж, 2021 болон 2022 онд 10 ширхэг барьцаалан зээлдүүлэх газрын зөвшөөрлийг СЗХ-ноос авсан нь анхаарал татах асуудал.
Дэлгэрэнгүй:
Д.Сүндий хоёр том ББСБ-тай нэгэн.
5255961 регистрийн дугаартай "Нэт Капитал Финанс Корпораци" ББСБ-аа 2008.09.09-нд үүсгэн байгуулж байжээ. Удирдах албан тушаалтнаар Батболдын Хуншагай, Сүндийн Жавзандулам нар бүртгэлтэй байна. Харин хувьцаа эзэмшигчээр нь дөрвөн барьцаалан зээлдүүлэх газар бүртгүүлжээ.
6908535 регистрийн дугаартай "Нэткапитал финтек" ББСБ-аа 2022.08.29-нд үүсгэн байгуулжээ. Удирдах албан тушаалтнаар Одсүрэнгийн Оюунбилэг, хувь эзэмшигчээр "Нэткапитал мобайл" ХХК, эцсийн өмчлөгчөөр Сүндийн Жавзандулам бүртгэлтэй байна.
Гэтэл нэмээд 13 барьцаалан зээлдүүлэх газартай. Үүний дөрөв нь орон нутагт, долоо нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг.
- "Нэткапитал Эн Ар Ти" ХХК /4149904/ Хөвсгөлд 2022-07-21
- "Нэткапитал Эс Ти Эйч" ХХК /3143147/ Баянхонгорт 2022-07-21
- "Нэткапитал Даблью Эс Ти" ХХК /4096207/ Ховдод 2022-07-21
- "Нэткапитал И Эс Ти" ХХК /3393348/ Дорнодод 2022-07-22
- "Нэткапитал Би Зи Ди" ХХК /6927408/ 2022-09-30
- "Нэткапитал Эс Эйч Ди" ХХК /6927424/ 2022-09-30
- "Нэткапитал Эс Би Ди" ХХК /6927432/ 2022-09-30
- "Нэткапитал дижитал" ХХК /6671365/ 2021-03-03
- "Нэткапитал Инвест" ХХК /6671284/ 2021-03-03
- "Нэткапитал солюшн" ХХК /6671322/ 2021-03-03
- "Нэткапитал мобайл" ХХК /6241794/ 2017-10-26
- "Нэтлизинг" ХХК /6242707/ 2017-10-30
- "Нэткапитал авто" ХХК /5283663/ 2009-01-28
Нэгт, Эдгээр барьцаалан зээлдүүлэх газруудынх нь хувьцаа эзэмшил группын бүтэцтэй биш. Бүгд зэргэлдээ компанийн бүтэцтэй буюу тус тусдаа үйл ажиллагаатай.
Монголд нэг хүн олон барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулахыг хориглосон хууль, журам байхгүй л дээ. Гэхдээ энэ нь асуудалтай. Хоорондоо холбоо хамаарал бүхий ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанид Санхүүгийн зохицуулах хорооноос яагаад ийм олон тусгай зөвшөөрөл өгсөн бэ гэдэг нь анхаарал татах асуудал. Бүхэл бүтэн 13 ширхэг барьцаалан зээлдүүлэх газар групп компанийн бүтцээр биш бие даасан байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй нь татварын хариуцлагаас зайлсхийх оролдлого байж болзошгүй юм.
Хоёрт, үүсгэн байгуулсан огноог нь анзаарах шаардлагатай. Банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл авахад хамгийн багадаа 3-6 сар цаашлада бүтэн нэг жил хүлээх ч тохиолдол байдаг аж. Харин компани нээлгэх нь илүү хялбар. Иймд Д.Сүндий дээрх 13 газрынхаа долоог нь 2022 онд, гурвыг нь 2021 онд нээж байж. Чингэхдээ нэг өдөр гурван компани нээлгэж бүртгүүлсэн гурван ч удаагийн тохиолдол байгааг тодорхой харж болно. Барьцаалан зээлдүүлэх газруудынхаа зөвшөөрлийг ойр ойрхон авчихсан гэсэн үг.
Гуравт, ББСБ-ынхаа доор барьцаалан зээлдүүлэх газрыг ингэж олноор нь цэцэглүүлсэн газар Д.Сүндийгээс өөр байхгүй.
Дөрөвт, Нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд дийлэнхийнх нь хувьцаа эзэмшигчээр Сүндийн Жавзандулам гэсэн нэр бүртгэлтэй байна. Тэрбээр, Сүндийгийн охин бөгөөд дээрх хоёр ББСБ-ынхаа ТУЗ-ийн дарга нь юм.
Бүр цаашлаад үйл ажиллагаа явуулдаггүй буюу Х тайлантай ТАВАН барьцаалан зээлдүүлэх газартай:
- "Нэткапитал ассет менежмент" ХХК 6971768
- "Нэткапитал холдинг" ХХК 6239358
- "Нэткапитал проперти" ХХК 5455669
- "Нэткапитал лэндинг" ХХК 6908489
- "Нэткапитал нэтворк" ХХК 6627455
Нэгийг нь татан буулгаж, нөгөөгөөр нь зөвхөн сурталчилгаагаа явуулдаг хоёр барьцаалан зээлдүүлэх газартай:
- "Нэткапитал санхүүгийн групп" ХХК 6241832 реклам сурталчилгаагаа хийдэг компани нь
- "Нэткапитал актив" ХХК 6751989 /Татан буугдсан 2023-08-08/
Үргэлжлэл бий...
-Өмнөх агуулгыг доорх линкээр уншина уу-
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барьца�##�ан зээлдүүлэх газрыг зөвшөөрөлтэй эрхэлдэггүй. МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН 9.1.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
9.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ. ГЭСНИЙ ДАГУУ БҮРТГҮҮЛЭЭД Л ЭРХЭЛДЭГ ШҮҮ.
Энэ мэдээний тэгээд зорилго нь юу юм бээ? татвар төлөөгүй гээд байгаа юм уу эсвэл хуулийн дагуу компани үүсгээд тэгээд тэрийг нь сүр болгож бичээд байгаа юм уу? эсвэл ха�##�тын гэрээ хийж чадаагүйдээ шар�##�хаад байгаа юм уу?
Сайханбилэгийн мөнгө угаагч л даа
Ene lalriin mungnii eh uusveriig ni shakgaachee. Ene yaaj ingej bayjdiin. Ardiin namiin l neg muu alan g###g baigaa