Эхний галт тэрэг хөдөллөө: 16 жилд 247 сая тонн нүүрс тээвэрлэх хөдөлшгүй гэрээ хэрэгжиж эхлэв

Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хүрээнд БНХАУ-ын талтай хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Тэдний нэг бол "Чайна энержи"-гийн худалдан авсан нүүрсийг 16 жилийн турш, тогтмол хэмжээгээр тээвэрлэх гэрээ юм. Нүүрсний үнэ унаж байгаа энэ цаг үед экспортын биет хэмжээг тогтмол хэмжээнд барих агуулгаар ч, уг гэрээ эдийн засгийн ач холбогдол өндөр байна.
Тэгвэл энэ хүрээн дэх анхны галт тэрэг зургадугаар сарын 24-ний өдөр нүүрсээ тээж, БНХАУ руу хөдөлсөн байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулсан. Үүнээс гурван сарын дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлээд байгаа.
Түүх сөхвөл, энэ бол бүр 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойш 70 жилийн дараа биеллээ олж буй бүтээн байгуулалт. Үүнийг дэлхийд тэргүүлэгч “China Railway Construction Corporation“ (CRCC)-ийн охин компани болох БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК гүйцэтгэхээр болоод байгаа юм.
Харин Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан.
Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна Энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны “түүхэн” гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор (2025.06.24) эхлүүлж “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөлж байна.
Ийнхүү Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байнгын ачаа тээвэртэй байх нөхцөл бүрдлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг талууд онцолж байна.
Төмөр замаар хийгдэх “түүхэн гэрээ” байгуулагдсан үйл явдлын дарааллыг сонирхуулбал:
2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
- Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
- Монгол Улсын Их Хурал хэлэлцэж, соёрхон баталсан.
2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Артур, Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар албаны хүмүүсийн хамт “Чайна энержи” группийн удирдлагатай Бээжин хотноо уулзав. Уг уулзалтын үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-аас худалдан авах “Чайна энержи” группийн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нөхцөлийн талаар хэлэлцсэн.
2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Чайна энержи” группийн Шэн Жиэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Чайна энержи” группийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсийг төмөр замаар тээвэрлэх гэрээний нөхцөлийн талаар хэлэлцлээ.
2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр
- Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг (16 жил) “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК нар байгуулсан. Уг гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав.
2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
- “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хооронд нүүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн анхны галт тэрэг хөдөллөө.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hil holbolt n holbogdoogui yum bol tavan tolgoio urtuunuus galt tereg hudluud haa hurdeg yum be? Hil deer ochij buulgaad, teriig n mashind achaad hil davuuldag gesen ug uu?
Манайхан нээрээ �##�на шүү олоон жилийн өмнө манай зартай хулгайчууд ийн барьсан мухар төмөр замд сүр дуулиантай нээлт хийж цэнхэр дээлтэй шар дурдан бүстэй бүрх м�##�гайтай нэг ноён оччихсон хараач хөөе монголчууд бид нүүрсээ тз р тээвэрлэдэг болчихлоо шүүдээ гээд донгосоод байлуу