НИЙГЭМНийгэм мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина

Нийслэлийн Ерөнхий архитектороор ахлуулсан албаныхан авто зогсоолын хүртээмжийг нэмэхээр Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орчимд авто машины “on street” зогсоолыг зам дагуу хийхээр зураг төсөл гаргажээ.

Тус хорооллын замын урд хэсэг нь том талбайтай ч авто машинуудыг эмх цэгцгүй байрлуулдаг тул төлөвлөсөн зургийг бага зэргийн өөрчилж, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулах юм.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Аравдугаар хороолол орчим нь 5 хороог хамардаг, 40-50 мянга гаруй оршин суугчтай тул 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол хэрэгтэй. Тухайн хэсэгт дулааны шугам, худаг байрладаг учир бүхэлд нь асфальтаар хучилгүй зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button